Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна

Б.Мичид



Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр “Монголчууд аа, элэг нэгт ахан дүүс ээ, УИХ-ын эрхэм гишүүд ээ, хүндэт зочид, хатагтай, ноёд  оо, Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагыг саяхан өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээж авч байна.
Итгэл өгч, найдан дэмжиж Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг дэмжсэн нийт иргэддээ халуун баяр талархал илэрхийлье.
Мөн хамтран өрсөлдөж, Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөө монголын төлөөх цаашдынх үйл хэрэгт амжилт хүсье.
Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтдоо сонгогдож ажилласан Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийнхөө цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа. 


Өнөөдөр монголын ард түмэнд олрон төрлийн хүлээ.лт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлогно нэхэж хамтын ажиллагаа хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэлгээг шаардаж байна. Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлүүлэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж би олйгож байгаа. Минйи бие Монгол Улсын Ерөнхийлөгч, завсэгт хүчний ерөнхий командлагчаар та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр сонгогдож дөнгөж сая Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ  өндөр итгэлийг би шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа энд дахин тангараглаж байна.  
УИХ-ын эрхэм гишүүд ээ, та биднийг хойшлуулшгүй шийдэх ёстой  ажлууд шилээ даран хүлээж байгааг бид бүгд мэдэж байгаа. Би нэн даруй иргэдээ ядуурлаас гаргах ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахын эрмэлзэж байна. Хүлээн авна уу. 

Их хурлын Эрхэм гишүүдээ,

Та биднийг хойшлуулшгүй шийдэх ёстой ажлууд шилээ даран хүлээж байна. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд ирж, Үндэсний “аюултай” байдалд хүрчихээд байгаад би онцгой анхаарч бүх боломж, бололцоог үүнд чиглүүлэн, төвлөрч ажиллах болно.

Энэ зорилгын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч, нэгэн хүчээр үр дүнд хүрэхийг зорих болно гэдгээ та бүхэнд дуулгая. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг боловсруулсан бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргаваас засах, залруулахын төлөө шаардаж, шүүмжлэх болно.

Монголчууд аа, Ахан дүүс ээ, Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. 

Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэл төгс байна.

Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ энд бас онцлон хэлье.

Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.

Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна.  Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.

Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Би эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна. Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна. Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.

Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч орон, үйлдвэрлэгч улс, хамтрагч үндэстэн байлгахын төлөө, ажилдаа шуурхайлан орно оо.  Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт тэлж, гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарал хандуулна.

Монголын маргаашийг, эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.

Мөнх тэнгэр биднийг ивээг, сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

Дээдсийн хийморь сүлд биднийг уриалан дуудаг, Монгол Улс хөгжин бадартугай !" хэмээлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийг ард түмэндээ хандан хүсэн ерөөлөө.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 269 , 0, 0 , 0

Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (34)

  1. Юу хийж эхлээгүй байхад нь тахин шүтсэн юмнуудыг тархины тураалтай гэхээс өөр юу гэх вэ дээ.

    0 0 Хариу бичих
  2. Bieiin hel gej chuhal yum bnshude.uneheer saihan erunhiilugchtei bolloo.jinhen ajil heregch alivaad zutgeltei yria ni ni hend ch oilgomjtoi.saihan bna

    0 0 Хариу бичих
  3. Hulgaich erunhiilugchtei bolloo doo gutamshig

    1 0 Хариу бичих
    • гутаад байвал монголоос явчихгүй юу. Олонхийн саналыг хүндэлж сур за

      0 0
  4. Жирийн бидний Сонголтоор гарч ирсэн Eрөнхийлөгч маань ямар ч байсан Төрөө хүндэтгэдэг, Төрийн дууллаа мэддэг л хүнээ Сонгожээ гэж л мэдлээ, Гэтэл Энхтүвшин, СүБатболд гээд МАНынхан Төрөө хүндэтгэхгүй байна уу, эсвэл Төрийн дууллаа мэддэггүй юм уу , Төрийн дуулал эгшиглэж байхад дагаад дуулахгүй хээв нэг хэнэггүй зогсоцгоож байгаа нь Төрийн Түшээд гэхэд хэцүүхэн л харагдаж байна дөө, МАНынхан Төрийн дуулалаа үг үсэггүй дуулж сурцгаамаар юм өө,

    1 0 Хариу бичих
  5. amjilt husie Elbegdorj eronhiilogch ajilaa mash sain hiisen.Battulga eronhiilog tand ch ih itgel zutgel erch huch duuren bgaa shuu.amjilt husie.MGL

    0 0 Хариу бичих
  6. Medeelel ug usgiin aldaa ixtei bn, yarch oruulsan ymuu, sain redoktar bdg l bailgui, tsaashdaa zuv bichix deer anxaarax xeregtei

    0 0 Хариу бичих
  7. Hulgaich ar hudragaar hutga shaagch haltmaagiin Horolmaa icheesei

    0 1 Хариу бичих
    • чи өөрөө ингэж бичихээсээ ичээч. Түмэн олны сонголтыг хүндэл

      0 0
  8. Баянхонгорыг овоо цэвэр халх гэж боддог байлаа. Үгүй гэнэ шүү хятад хүмүүс маш олноор суурьшиж байсан гэнэ шүү. Батулга ч долоо үедээ хольц байгаа ч юм билүү дээ

    0 0 Хариу бичих
    • Хэн анх эрлийз хурлийз ярьж,эвлүүлэг хийж гарч ирлээ ? Хиншүү Ганбаа лав биш,хэн хужаа танк ярьж,хүн айлгаж,төмөр замын ажил гацааж,300 сая доллар хумсаллаа ? Хиншүү Ганбаа биш гэдгийг монголчуудын дийлэнх сонгогчид мэднэ.Ичиж амьдар,Женког дэмжигчидээ

      0 0
    • Өөр шигээ өчүүхэн бодолтой амьтан байна даа. Эрлийз, хурлийз ярьсан хүн чинь тэр хиншүү Ганбаа шүү дээ. Энэ хүний хэлээд байгаа монгол ялна гэдэг бол огт өөр утгатай юм. Чам шиг малд тайлбарлаад ч хэрэгггүй биз

      0 0
    • эрлийз хурлийзаас өөр юм бодож чадахгүй. өтсөн толгойтой, үмхий амтай шаар вэ?

      0 0
  9. Ur teglene gej amalsan .uriig zasgiin gazar medeh bolohoos Jenko medehgui .Hudalaa yrij ard tumend amlalt ugsun ni shudraga bus ywdal tul helsen bolgoniig ni nehej estoi

    0 1 Хариу бичих
    • Мэдээлэл багатайдаа хууртаад байгаа юм биш ард түмэн өөрсдөө судалж үзэх ёстой хэнийг мэдээлэл өгнө гээд суугаад байгаа юм. Ийм л бэлэнчлэх сэтгэлгээтэй болохоороо 27 жил хулхидуулж байгаа юм. Худлаа үнэн сайтын мэдээнд итгэж суухын оронд ном унших хэрэгтэй шүү дээ. Дандаа хүнээс буруугаа хаана гэж юу байсан юм

      1 0
    • Мэдээлэл багатай,боловсрол муутай сонгогчид өр тэглэнэ гэсэн утгаар л ойлгож саналаа өгөж байгаа,одоо болохоор " орчуулагч" нар нь амлалтаасаа буцаж эхэллээ... өр тэглэнэ гэж нэг ч амлалт өгөөгүй.....гээд цааш нь нөгөө л МАНАНгаа яриад явчиж байгаа....тэр нь хэзээ ч биелэхгүй,биелэх нөхцөл ч үгүй,энэ хооронд цаг хугацаа өнгөрнө,эд идэж уух ажлаа амжуулна....ер нь энэ 27 жил ийм л байдалтай явж ирсэн,систем нь ийм баэнэн шиг хулгайч байтугай бурхан ерөнхийлөгчөөр сонгогдоод ч өөрчлөлт гарахгүй

      1 1
    • Өр тэглэнэ гэж нэг ч амлалт өгөөгүй шүү дээ. Улсын өрийг дарах, иргэдээ ажилтай орлоготой байлгах талаас нь авч хэрэгжүүлж болох бүхий л ажлуудыг хийнэ. Иргэдээ өргүй байлгах гарц, гаргалгаа байна гэж хэлсэн бус уу. Хүний хэлж ярьсанг ойлгодоггүй юм уу. Тэгээд ч ямарваа нэг шинэ ажил эхлүүлэх бол эхлээд батлуулж байж эхлүүлдэг журамтай тэрийг ядаж мэдмээр дээ. Шууд өр тэглэнэ гэж яав ч байхгүй.

      1 0
  10. Юуны түрүүнд ардчилалд итгэж сонголтоо хийсэн олон түмэндээ баярлалаа.Шинэ ерөнхийлөгчдөө баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Хэзээ ч эргэж ирэхгүй өнгөрсөн үеэ санагалзагчид болон өөрөөсөө бусдыг үл бодогчид минь, одоо галт тэрэг нэгэнтээ хөдөлчихлөө. Тийм учраас одоо ажлыг нь зүгээр л хийлгэ. Битгий олон долоон юм ярьцгаа. Ингэж илүү дутуу зүйл ярьцгаах байсан юм бол сонгуульдаа оролцохгүйяасан юм бэ?

    1 0 Хариу бичих
  11. EAGLE-ийн муусайн бааснууд ямар заваан бөөлжис цутгамаар харагдаж байна вэ? Тэр 60 тэрбумтангуудтайгаа нийлж газарт ортол нь шаасан биз дээ. Амундра муу лалар чи тэр Саундаа хүүхнээ шааж хэвтэхгүй үхсэнээ хийж Баттулгад тал засаж долигнож одоо сайт майт дээрээ тавьна вэ? МУУ ЛАЛАРЫН ШЭЭС МИНЬ

    0 0 Хариу бичих
    • Яйзгий Эрдэнэчимэг,Согоо Хулан,Хутгуур Мөнхбаясаглан гурав туйлаас баярлж байгаа. Харин шөнө нь яазгаадаг хүүхнүүд юм бол.Үс толгойгоо ,,,,!?

      0 0
  12. Ямарч сүргүй хурдан нээх сонин ёслол болчлоо. Хүмүүсийн нүүрэнд шинэ ерөнхийлөгчөө хүлээж авч бгаа ямарч баясал байхгүй аса мөнхбаясгалан эрдэнэчимэг нтр л их баясав. Жоохон өрөвдчихлөө. Дав шав хийгээл нэг л сүргүй. Дэндүү их хар пи ар нь ингэж нэр төр муутай байгаагийнх бх

    0 1 Хариу бичих
    • Хүмүүсийн нүүр гэдэг нь МАН-ы 65 уу аргагүй шүү дээ. Хэрэг нь илэрчих гээд үхэх гэж байгаа биз

      0 0
  13. Яахав дөнгөж тангаргаа өргөж байгаа хүнд муу үг дайгаад яахав,эхний 100 хоногийн дараа юм харагдаж эхлэх биз,МАНАНд ард түмэн итгэл алдарсан,та тэдний нэг гэдгээ ямагт санах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
    • Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яахав дээ Батуугаа Эрт байгаа юм биш үү Батугаа.Манангий дотор мансууч яваад жаахан юмтай болоо л биздээ Баттугаа

      0 0
  14. шударга хүн л шударга ёсыг сахиулах байх даа

    0 0 Хариу бичих
    • Сонгогчдын саналыг улайран худалдаж авах, сонгуулийн үеээр мөнгө төрөөх зэрэг ариун явдал уу !?Хуулиа дээсэлсэн шудрага үйлдэл мөн үү?! Саналлаа өгсөн сонгогчдоос чиньнаадмын дараагаас энэ мэтээр асуулт ар араасаа хөврөх болноо. Ачаа ч үүрүүлэх болно . даахаа л мэдээрэй

      0 0
  15. Харин нь ээ.Сонгуулийн сурталчилгааны үеээр авирласан зан,үйл хөдлөлийг нь эргэцүүлэн бодоод нэгтгэr дүгнэхийг оролдохуйд Нэг л эргэлзээ хар төрөөд л байна даа!!!???. Сурталчилгааны хугацаанд яс үндсээр ялгаварлан гадуурхахыг яруу тодоор турхиран үзүүллээ. Саналыг яаж худалдаж авдгийн мөн сайн зохион байгууллаа. Энэ бүгд нь хууль дээсэн хэрэг үү!? Шударга ёс,хүний эрхийг дээдэлсэн явдал мөн үү!?

    1 0 Хариу бичих
    • яс үндэсээр ялгах үзлийг Ганбаатар гишүүний туслах гаргасан юм шүү дээ юмаа мэдэж ярина шүү

      0 0
    • МАН танай өгсөн мөнгийг чинь аваад Баттулгадаа өгсөн. Та нар удахгүй баастайгаа хутгалданаа. Тэр үхээнц царайлсан хятад шээс ёстой л нэг чацага царайлчихжээ

      0 0
  16. Ямар "жул" ёслол вэ ? Хязаалан морины уралдаан будилаантай,эрлийз адуу уралдаж түрүүлснээс болсон сурагтай...эвгүй л эхэлж байх шиг.....

    0 0 Хариу бичих
  17. Дэв шав хийсэн ямар сонин ёслол болчихов доо?! Хэдэн мянганы түүхтэй их Монгол улс, эзэн Чингисийн төрийн ёслол шүү дээ уул нь...

    0 0 Хариу бичих
    • Иргэн Баттулгад " хуулийг гууль "болгосон жишээ,баримт факт бишгүй дээ олон байх бололтой.Одоо ард түмэн хуулиа хүндэтгээд шударгаар хүлээн зөвшөөрч барагдуулах, эсвэл өмнөх аргаараа хар замаар замхаруулахыг гэсэн хоёр замын алийг нь сонгохыг , яаж арилгахыг нь харах үлдэж байх шиг байна. Эрхэм ерөндөглөгч дээр хэлсэн хоёр замын уулзвар дээр зогсож байна,Ард түмний хэдэн түмэн мэлмий харж байна

      0 0
  18. Монгол эхийн ариун сүүгээр ундаалж өсөөд,Монгол нутгийн эрдэнэт хөрсөн дээр өндийн боссон хэн боловч МОНГОЛ хэмээх эрхэм нэрийн эзэн байж чадна. Өргөн түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийг хангах ажил явуургүй, болчимгүй үйлдэл, үг хэллэгийг зогсоохоос эхлэх учиртай.

    1 0 Хариу бичих
    • Хана амьдарсан ямар царай зүстэй байхаас үл хамарах зүйл бол эхийн сүү мөн.Эхийн сүүнд яс үндэс шашин шүтлэг ердөө ч хамаагүй билээ. Баттулгын ээжийн сүү гээд бусдаас онцгой ариун гэх юм огтоос байхгүй.

      0 0