Ц.Содномцэрэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ

Г.Даша


СЕХ-ннос санал хураалтын дүнгийн тухай асуудлаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн "СЕХ-ны хуралдаанаар хоёр тогтоол гаргалаа. Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит санал хураалтын дүнг батлах тухай тогтоол гаргалаа. Энэ тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146 дугаар зүйлийг 1 дэх хэсэн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.4.7 дахь заалт 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтын тус тус үндэслэн СЕХ-ноос тогтоох нь нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит санал хураалтын хоёр дахь санал хураалтад оролцож саналаа өгсөн нийт 1207787 сонгогчоос МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497067 санал буюу 41.16 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611226 санал буюу 50.61 хувийн санал авсан болохыг баталсугай гэсэн тогтоол гарлаа. 

2017 оны ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг гаргаж, СЕХ-ны сайтад тавьсан байгаа. Үүнийг та бүхэн СЕХ-ны сайтаас дэлгэрэнгй мэдээдэл авч болно. 

Нэгдсэн дүнг танилцуулъя. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад нийтдээ нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо 1979349, түр асуумж сэргээсэн 4239, нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоо гадаадын сонгогчийн тоо нэмэгдээд 1990797 байна. Санал өгсөн сонгогчийн тоо 1207787, ирц 60.67 хувьтай гарсан байна. Хоёр дахь санал хураалтын дүн манай сайтадд тавигдана. 

СЕХ-ны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх тухай асуудлыг авч хэлэлцсэн. Мөн тогтоол гаргасан. Монгол Улсын СЕХ-ны тогтоол Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэх тухай гэсэн тогтоол байгаа. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон нийт 1207787 сонгогчийн олонхын буюу 611226 сонгогчоос 50.61 хувийн санал авсан Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсүгэй гэсэн тогтоол гарсан. Өнөөдөр 10.00 цагт СЕХ УИХ-д тогтоолоо өргөн мэдүүлнэ" гэв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 280 , 0, 0 , 0

Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ILUUDEL ALBA DUNDAAS N SONGUULIIG BUDLIANTUULDAG

    0 0 Хариу бичих
  2. Одоо сонгуулийн үеэр ил болсон Энхболдын 60 тэрбум төг албан тушаал наймаалцах бичлэг, Баттулгын 1,1 тэрбум долларын оффшорын асуудлыг шалгуулцгаая ард түмээн.

    0 0 Хариу бичих