Амжилттай хүмүүс ням гарагийн орой юу хийдэг вэ

Ихэнх хүмүүс баасан гарагийг тэсэн ядан хүлээдэг. Харин ням гарагийн орой ямар байдалтай байдаг бол... “Monster.com”-ийн 2013 онд явуулсан судалгаар насанд хүрэгчдийн 78 хувь ням гарагт илүү  их стресст ордогийг тогтоожээ. Тэгвэл амжилттай хүмүүс ням гарагийн оройг бусдаас илүү аз жаргалтай өнгөрөөдөг аж. Учир нь тэд эдгээр зүйлсийг хийдэг.

Дотны хүмүүстээ цаг гаргадаг

Амжилтанд хүрсэн хүмүүсийн ажлын долоо хоногт бүхэлдээ толгой өндийх завгүй байдаг. Тиймээс тэд ням гарагийн орой хайртай, дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөдөг.

Хөгжилтэй зүйл төлөвлөдөг

Энэ бол хамгийн чухал зөвлөгөөнүүдийн нэг юм шүү. Хөгжилтэй зүйл хийх нь  амралтын өдрөөр алжаалаа тайлж, шинэ долоо хоногийг эрч хүчтэй угтах гол хөшүүрэг. Тиймээс ням гарагийн оройн дуртай киногоо үзэж, халуун рашаанд орж эсвэл сонирхдог спортынхоо клубт нэгдэж болох юм.

Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөдөг

Амжилтанд хүрсэн хүмүүс ням гарагт календар хөтөлж, ирэх долоо хоногийн ажил, зорилго, зорилтуудаа нэг бүрчлэн бичдэг. Мөн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх тал дээр анхаардаг байна.

Дасгал хийдэг

Ихэнх нь хүмүүс ням гарагт зурагтын суваг сольж, нозоорч өнгөрөөдөг бол амжилтын амтыг мэдэрсэн хүмүүс гадуур алхаж, спортоор хичээллэж, зааланд тоглодог. Энэ нь тэдний ажлын өдрүүдэд хуримтлагдсан стресс, бухимдал, сөрөг бүхэн гадагшилж, даваа гарагтаа өөрийгөө бэлдэх шилдэг арга болдог аж.

Ням гарагт ч уншсаар

Тэд үдэш бүр унтахаасаа өмнө ном уншдаг. Мэдээж ням гарагт ч тэд энэ зуршлаа хадгалдаг бөгөөд номноос гадна хэрэгтэй зөвлөгөө, материалуудыг уншиж амждаг

Амлалтаа биелүүлдэг

Бид амлалт өгдөг хэрнээ түүнийгээ биелүүлэх цаг хугацааг өөрсөддөө өгдөггүй. Харин ням гараг танд уншиж амжаагүй и-мэйлдээ хариу бичиж, биелүүлж чадаагүй амлалтуудаа биелүүлэх боломж олгодог.

Сайн амрахаа мартдаггүй

Хэрэв тэд ирэх долоо хоногт илүү ачаалалтай ажиллана гэдгээ мэдсэн бол ням гарагт сайн амарч, эрүүл хоол хүнс идэхийг чухалчилдаг. Амралт нь бие болоод оюуны чухал “түлш” гэдгийг амжилттай хүмүүс үргэлж санаж явдаг.

Сайн дурын ажил хийдэг

Сайн дурын ажил хийх нь долоо хоногоо өндөрлүүлэх сайхан арга юм. Сайн үйлсэд гар бие оролцсоноор урам зориг, талархал, хүндэтгэлийг ямагт бий болгодог бөгөөд та ямар ч тохиолдолд шинэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн угтах болно.

Ням гарагийг эерэгээр дуусгадаг

Тэдний эсрэг ямар ч нөхцөл байдал үүссэн амжилтын эзэд үргэлж өөдрөг байж, тухайн долоо хоногт тохиолдсон эерэг зүйлсийн тухай бодлоор өөрийгөө цэнэглэдэг. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ