Хамгийн сүүлийн саналын мэдээ 23.00 цагт онгоцоор ирнэ

12 цаг 53 минут
2017-07-07

Гадаад дахь сонгогчдын саналыг яг одоо тоолж байна. 43 салбар комиссоос саналын хуудас ирэх байснаас одоогийн байдлаар 12 ЭСЯ-наас саналын хуудас ирээд байгаа аж.


11 цаг 51 минут
2017-07-07

Яг одоо гадаадад байгаа монгол иргэдийн саналын хуудас тоолох, дүнг нэгтгэх ажлын хэсэг Европ, Азийн зарим улсад суугаа сонгогчдын саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолох гэж байна.


11 цаг 11 минут
2017-07-07

Хоёр хэсгийн хорооны санал хүлээгдэж байна

Яг одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 11 аймаг, нийслэлийн долоон дүүрэгт нийт сонгогчдын 50.6 хувийн саналаар ялалт байгуулсан үзүүлэлттэй байгаа юм.

Харин түүний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 10 аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт ялалт байгуулсан ба нийт сонгогчдын 41.16 хувийн саналыг аваад байна.

Гэхдээ одоогоор Ховд аймгийн Үенч сумын хэсгийн хороо болон Европын зарим улс дахь сонгогчдын санал ирээгүй байгаа юм. 


2 цаг 51 минут
2017-07-07

Гадаад дахь Монголчууд Х.Баттулгыг сонгожээ

Гадаадад суугаа сонгогчдын саналыг 22.00 цагаас эхлэн тоолсон. Саналаа өгсөн 2699 сонгогчдоос М.Энхболд 279, Х.Баттулга 1345 санал авч, урьдчилсан байдлаар Х.Баттулга ялалт байгуулаад байна. 

Маргааш 11.00 цагийн үед алслагдмал зарим улсаас саналын хуудас шуудангаар ирэх бөгөөд үүний дараа нэгдсэн дүн гарах юм. 


2 цаг 47 минут
2017-07-07

Одоогийн байдлаар Х.Баттулга 610.311, М.Энхболд 496.505 санал авсан үзүүлэлттэй байна. Мөн Увс, Ховд аймгийн гурван хэсгийн хорооны санал тооллого дуусаагүй байна. 

Үүний зэрэгцээ гадаад суугаа монголчуудын нэг хэсгийн хорооны санал ирээгүй байгаа юм. 


2 цаг 42 минут
2017-07-07

Архангай аймагт Х.Баттулга 16763 сонгогчийн санал авч ялалт байгууллаа. Харин М.Энхболд 15519 санал авчээ. 


2 цаг 32 минут
2017-07-07

18 аймгийн санал тооллого дууслаа. Баян-Өлгийд Х.Баттулга 16201, М.Энхболд 21306 санал авч, ялалт байгууллаа. 

Харин Хэнтий аймагт Х.Баттулга 14452 авч ялалт байгуулсан бол М.Энхболд 9658 санал авчээ. 


2 цаг 08 минут
2017-07-07

Төв аймагт М.Энхболд ялалт байгууллаа. Санал хураалтын дүнгээр М.Энхболд 19192, Х.Баттулга 14.562 сонгогчийн санал авсан байна. 

Аймаг, дүүргийн дүн мэдээг ЭНД дарж үзнэ үү.


2 цаг 02 минут
2017-07-07

Одоогийн байдлаар нэр дэвшигч М.Энхболд 495.775, Х.Баттулга 609.692 сонгогчийн санал аваад байна. Харин "цагаан санал" буюу хоосон саналын хуудас уншуулсан 99.329 сонгогч байна. 


1 цаг 55 минут
2017-07-07

Х.Баттулга 9 аймагт ялалт байгуулаад байна

Завхан аймгийн санал тооллогын дүн гарч, М.Энхболд 13993, Х.Баттулга 14623 сонгогчийн саналаар ялалт байгуулжээ. 

Одоогийн байдлаар 14 аймгийн санал тооллого дууссан ба Х.Баттулга 9 аймагт ялалт байгуулаад байна. 


1 цаг 44 минут
2017-07-07

Өвөрхангай аймгийн 108 хэсгийн хорооны санал тооллого дууслаа. Нэр дэвшигч Х.Баттулга 190001 санал авсан бол  М.Энхболд 20209 санал авч ялалт байгуулжээ.

Одоогоор 12 аймаг, нийслэлийн есөн дүүргийн санал тооллого дуусаад байна. Одоогоор 1984 хэсгийн хорооноос 20 хэсгийн хорооны мэдээлэл ирээгүй байна. 


1 цаг 06 минут
2017-07-07

Нийслэлийн хоёр дүүрэгт М.Энхболд ялалт байгууллаа

Нийт долоон аймаг, нийслэлийн есөн дүүргийн саналыг тоолж дуусаад байна. Урьдчилсан байдлаар Х.Баттулга дөрвөн аймаг, долоон дүүрэгт ялалт байгуулаад байгаа бол М.Энхболд гурван аймаг, хоёр дүүрэгт нь ялалт байгуулжээ. 


1 цаг 04 минут
2017-07-07

Сонгуулийн нийт 1984 хэсгийн хорооноос одоогоор 1951 хэсгийн хорооны мэдээлэл ирсэн, 33 хэсгийн хорооны мэдээлэл ирээгүй байна. 


0 цаг 24 минут
2017-07-07

Нийслэлийн 9 дүүргээс Багануур дүүргийн хэсгийн хороодын мэдээлэл дутуу байсан юм. Тэгвэл дөнгөж сая Багануур дүүргийн санал тооллого дуусч, М.Энхболд 4791, Х.Баттулга 5183 санал авч, ялалт байгуулжээ.


-1 цаг 53 минут
2017-07-07

Сонгино хайрхан, Хан-Уул дүүргийн санал тооллого дууслаа. Нэр дэвшигч Х.Баттулга  64272 санал, М.Энхболд 50343 санал авчээ. 

Хан-Уул дүүрэгт  нэр дэвшигч Х.Баттулга 38047 санал, М.Энхболд 23476 санал авсан байна.


-1 цаг 48 минут
2017-07-07

Баянзүрх дүүргийн санал тооллого дууслаа. М.Энхболд 49030, Х.Баттулга 75765 сонгогчийн санал авч, ялалт байгуулжээ.


-1 цаг 47 минут
2017-07-07


-1 цаг 45 минут
2017-07-07

Одоогоор нийслэлийн зургаан дүүрэг, хоёр аймгийн санал тооллого дуусаад байна. М.Энхболд Багахангай, Налайх дүүрэгт ялалт байгуулаад байгаа бол Х.Баттулга Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ялалт байгуулжээ. 


-1 цаг 36 минут
2017-07-07

Чингэлтэй дүүргийн хэсгийн хороодын ирцийн мэдээлэл ирээд дуусчээ. Чингэлтэй дүүрэгт М.Энхболд 23382,  Х.Баттулга 34907 сонгогчийн санал авсан байна. 


-1 цаг 35 минут
2017-07-07

Сүхбаатар дүүргийн сонгуулийн санал хураалтын дүн гарлаа. М.Энхболд 20717 санал, Х.Баттулга 32634 санал авчээ. 


-1 цаг 18 минут
2017-07-07


-1 цаг 13 минут
2017-07-07

Нийслэлийн Баянгол дүүргийн санал хураалтын нэгдсэн дүн гарлаа. Нийт 62 хэсгийн хороотой тус дүүрэгт М.Энхболд 29102, Х.Баттулга 51596 сонгогчийн санал авчээ.


-1 цаг 11 минут
2017-07-07

Сонгуулийн санал авах 1984 хэсгийн хорооноос 1560 хэсгийн хорооны ирцийн мэдээлэл ирээд байна. 


22 цаг 53 минут
2017-07-07

Орхон аймгийн санал хураалтын нэгдсэн дүн гарлаа. Нийт 43 хэсгийн хорооноос саналын мэдээлэл ирж, дууссан ба М.Энхболд 12452, Х.Баттулга 20042 санал авчээ. 

Одоогоор 1.092.716 сонгогчийн саналыг тоолсноос 93 мянга гаруй сонгогч хоосон санал уншуулсан байна. Урьдчилсан дүнгээр М.Энхболд 450.617 санал буюу 40.8 хувь, Х.Баттулга 563.032 санал буюу 51 хувиар тэргүүлж байна. 


22 цаг 43 минут
2017-07-07


22 цаг 38 минут
2017-07-07


22 цаг 36 минут
2017-07-07

Санал хураалтын нэгдсэн дүн гарсаар байна. Одоогоор аймгуудаас Дархан-Уул аймгийн 39 хэсгийн хорооны дүн гарсан бөгөөд М.Энхболд 16154, Х.Баттулга 16496 санал авчээ. 


22 цаг 30 минут
2017-07-07

Багахангай, Налайх дүүргийн хэсгийн хороодын дүн гарлаа. Налайх дүүрэгт М.Энхболд 7068, Х.Баттулга 6979 санал авсан байна. Багахангай дүүрэг М.Энхболд 1108, Х.Баттулга 682 санал авчээ. 

Бүх хэсгийн хороодын дүн нь ирж гүйцсэн нийслэлийн энэхүү хоёр дүүрэгт М.Энхболд ялалт байгуулаад байна. 


22 цаг 29 минут
2017-07-07


22 цаг 24 минут
2017-07-07


22 цаг 20 минут
2017-07-07

Зургадугаар сарын 26-нд явагдсан анхан шатны санал хураалтад 1.357.788 сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц 68.27 хувьтай өндөрлөсөн. Мөн 18 мянга гаруй сонгогч хоосон саналын хуудас уншуулсан байв.


22 цаг 15 минут
2017-07-07

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын дүнг СЕХ-ноос танилцуулж байна. Одоогоор МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 307, 605 санал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 378.355 саналаар тэргүүлж байна. 

Яг одоогийн байдлаар хураалтад 84 мянган хүн "цагаан сонголт" буюу аль нэг нэр дэвшигчид саналаа өгөөгүй байна. Мөн 1984 хэсгийн хорооноос 1073 хэсгийн хороо мэдээллээ ирүүлээд байна.

ЖИЧ: Монгол Улс зуны цагийн хуваарьт шилжээгүйтэй холбоотойгоор /LIVE/ шууд мэдээний цаг нэг цагийн зөрүүтэй явж байгаа болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (34)

  1. БАЙЗНАЛ ДАА ТА НАР ЭХЛЭЭД ЖИВХЭЭ ХИЙЦГЭЭЛДЭЭ ӨМДӨНДӨӨ ДУСААЧИХГҮЙН ТУЛД

    0 0 Хариу бичих
  2. За одоо жинхэнэ монгол ах гуай хөмсгөө зангидаж болохгүй, харцаа өөрчил, духаараа мафи харцаар харж болохгүй. Хоолойгоо сайхан чангалж тод яриарай. Эвлэлдэн нийлүүлж энхболд болоод МАН ын бодлогоор явж дуурай. Төрийн тэргүүн наймаачнаас тэс өөр шүү

    0 0 Хариу бичих
  3. Gadaad yamnii saidad hariutslaga tootsoe Gadaad bui irgediin sanaliig shorootoi Hutgaj mash muu zoihion baiguulsan 7-r sariin 1-nd bolson niitiin emh zambaraagui baidliin galiin tsutsaliig uleej devergeed hariutslagiig ni Tsagdaagiin heden darga huleej Shorond orson tedniig hamgaalaagui gadaad ruu Zygtaasan uudgui, ard ni nuugdaj hotsorson nuhur, odoo bas ard ni uldej heden diplomat arga hemjee avagdaad ungurunu duu

    0 0 Хариу бичих
  4. За Баттулгаа элдэв янзын юм ярьж попроод байлгүй төрийн ажлыг хийсэн шиг хийгээрэй дээ битгий гацааж сүйтгэж ард түмэндээ гай болоорой доо. Чамайг 1.9 сая сонгогчидоос зөвхөн 600 мянган хүн л дэмжсэн шүү цаана нь чамайг дэмжээгүй 1.3 сая хүн байна гэдгийг байнга бодож ажиллаарай даа чи эртэй чадалтай эрдэмтэй мэдлэгтэйдээ гарч ирээгүй шүү чиний өрсөлдөгч чинь муу хүн байсан учраас чи ялсан гэдгийг ойлгоорой доо хамгийн гол нь бидэнд төрийн тогтвортой найдвартай гацалтгүй ажиллагаа хэрэгтэй болохоос чиний худлаа үнэн ярих хэрэггүй шүү. Одоо чиний төмөр замын асуудал чинь 4 жилдээ хүлээгдэх болж гэхдээ хэрэг хуучирдаггүй юм шүү гэдгийг санаарай.

    0 0 Хариу бичих
  5. Залуус хиртэй хэдэн төрөгөнд хууртаж хулагйч,луйварчнаар төрийнөө жолоог атгуулаахаар сонгожээ

    0 0 Хариу бичих
    • Би 2 удаа 100 мянга авсан 2ланд нь Баттулгыг дугуйлсан

      0 0
  6. Battulga ard tumnees oros ehner huuhduudee mash sain nuulaa. Hel us baihgui, gehdee ih l bardam baih um. Mongoliin ard tumnii olon jiliin hurungiig ih zalilj avsan hun dee. Opshoriin huruhguu il gargaj ard tumendee taraaj uguurei. Tegvel chamaig iveeh baih.

    0 0 Хариу бичих
    • Баттулага өөрийнхөө булхай хуйварыг л нууж бултахын тулд асуудлын наад, цаад учир алс хэтийн хор уршигийг тооцож мэдэхгүй залуусыг,хоногийн хоолоо яая гэж байгаа хөгшидийг олсон бохир мөнгөөрөө худалдаад авчихлаа даа

      0 0
  7. Дотооддоо байлдсаар монгол яллаа. Уриагаа хүртэл тэнэг өгөхийн монгол ялаад байхдаа яахавдэ. Мафи заль. Энхболд хужаа гэж гүтгүүлсээр байсан ч өндөр санал авч. Женкогийнхон 80, 90% иар гарна гэж далчиганаад бсан. Монголын өндөр боловсролтонгууд мундгууд бүгд миеэд өгсөн. Мөнгөнд тархиа угаалгаж худал сошиалд итгэж үнэмшсэн залуучууд мафийг дэмжсэн тэгээл болоо. Одоо яаж ажиллахыг харъя. Монгол төрийн босго дэндүү хямд намхан болсын бн

    0 0 Хариу бичих
    • Чи Гантулга уу? Бандаашаа өмсөж гардаг?

      0 0
  8. eagle tv , MAN 2 uxliin udar avlaa, odoo kommunistuud iig 1 mur tseverlex xeregtei, eagle iig xaax xeregtei democratiig boomlogch xuuramj tv,

    0 0 Хариу бичих
  9. урд хөршийн зээгээс хойд хөршийн хүргэн илүү Бид яллаа Баярлалаа халх монголчууддаа

    0 0 Хариу бичих
    • Хар гарт мафийн гар хөл яллаа даа. Хар гарт төр тэргүүлж байсан түүх дэлхийд байдаг болов уу!?Байдгүй бол монгол улс зам мөрөө гаргаж дээ

      0 0
  10. оюунлаг ажилласаг эх орон ч монголчууд ялав Залхуу халамж хүсэгч ивээлд амьдрагчид ялагдав

    0 0 Хариу бичих
    • Монголын залуусын толгойг эрдэм мэдлэг оюун ухааныг хар гартын дээрэм,луйвараас ялгахаа байтал нь угаажээ. АН,америк - ч хүчтэй юм аа. Одоо Бид Украйн,Авганстан,Ирак,Ливи гээд бидний даган дуурай улсууд олон байна доо байна

      0 0
    • Ямар ч л байсан МАН-ийн үед шударгаар хөлдөлмөрлөөд олсон ашгаасаа л халамжид тараасан.Аль ч ниймэнд ямар нэг хэмжээгээр нийгмийн халж байдаг юм аа . Дээрмэнд шудрага гэсэн ойлголт байдаг уу!?Байдаг Бол Баттулга яахын аргагүй шудгага болж таарах виз ээ

      0 0
  11. ийгл зайл

    0 0 Хариу бичих
  12. odoo enxxujaa luivardaj chadaxgui sh de , negent battulga gartsan bxd , dain bolno sh de , alaltsana sh de

    0 0 Хариу бичих
  13. Саналын тоо удааширч байна. МАН юм аа хийж байх шив.

    0 0 Хариу бичих
    • Монгол орон бол асар уудам газар нутагтай хүн ам нь тархан сууршсан улс.Орчин үеийн Харилцаа холбоо хүрээгүй ч газар олон байдгийг гадны гар хөлүүд мэдэхгүй,мэдсэнч албаар хар ПИАР хийж байдаг хүн хогнууд,

      0 0
  14. ЭНХБАЯР ГАНБАА ШАРАВДОРЖ НӨГӨӨ УЙЛЖ ДУУЛАХ ХОРВОО ЭРДЭНЭЖАМИАН НАРЫН ЦАГААН НЭРТЭЙ ХАР САНАА БҮТСЭНГҮЙ ОДОО ГАНБАА ХЭРГЭЛЦЭН ОО Н ЦААС БОЛОВОО

    0 0 Хариу бичих
  15. Сэхэх гэж ядсан улс орон минь мафи зангаас болж балрах видэ яанаа. Төрийн тэргүүн хүн гдг эв нэгдлийн бэлэг тэмдэг ард түмнийхээ эцэг нь гсн үгшдээ монгол ах гуай! Ойлгоно биздэ? Өмнөх шигээ өрсөлдөгчдөө бүгдийнх нь нэр төрд халдаж хужаа, сайн ах, мүүнчин, тагнуулч хоч өгч болохгүйшдэ монгол ахаа!!!ккк

    3 0 Хариу бичих
  16. Монголын улс төр дахин 4 жил бужигнах болж байх шив дээ. Зүдэрнэ дээ зүдрэнэ

    3 0 Хариу бичих
    • Хөөрхий залуус маань нь л ингэхийг хүсэж саналаа хар гартад тавин мянгаар худалдсан ш дээ

      0 0
  17. За одоо гадныхан олон улс женког ямар муу хүн гдг мэдэх болохоор хамаг хөрөнгө оруулалт зээл тусламжаа цуцлана. Гэхдээ их хурлын гишүүд минь засгийн газар минь ухаантай бж нахд хүндээ бууж өгч болохгүй шүү. Их мөнгөар зодож гарлаа, их муухай түүхэнд бхгүй хар энергээр дүүрэн сонгууль боллоо. Бүх муу зүйлүүд арилаасай билээ түй түй

    1 0 Хариу бичих
  18. М.Энхболдын санал огцом нэмэгдэж эхэллээ

    2 0 Хариу бичих
  19. танай ТВ бүүр напраас болж дээ.

    1 0 Хариу бичих
  20. 2 удаа ялах гоё л байдаг байх даа.

    0 1 Хариу бичих
  21. Цаг чинь буруу гараад бна. Одоо 22 цаг болж бхад юун 23 цагийн үр дүн бэ?

    0 0 Хариу бичих
    • Манай улсын цаг хөдлөөгүй шү дээ андаа

      0 0
  22. Eagle onigoo shaalaa

    0 0 Хариу бичих
  23. Eagletv Miegiin hoshnogiig doloogod yavsanguide...ha ha

    1 1 Хариу бичих
    • Еагл ТҮ чинь хүчтэй шүү ЭБ-ийн, Сэм ахын гээд ард нь лүйварчдын хар хүч их ээ,Хар гарт аар удирдуулах нь дээ

      0 0