Элгээрээ мөлхөх эх орны нэр хүнд

Х.Батсайхан


18 нас хүрч, албадан гаргагдах дээрээ тулсан Итгэлийн Жаргалсайхан гэгч хүүг Шведэд үлдээхээр сургуулийнх нь багш сурагчид тэмцэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж, нийгэмд багагүй шуугиан тарьсан билээ. 

Цагаачид Монголынхоо нэр хүндийг унагаж байна

Олон нийтийн сүлжээнд идэвхтэй зарим нь “Харийн орны иргэд манай монгол хүүгийн төлөө тэмцэж байна. Тэр хүү их онц сурдаг, сайн хүү байж таарна” гэж байхад зарим нь “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэж үг бий. Монгол ирэхэд нь хүлээж авахгүй байвал яасан юм бэ” хэмээн үзэл бодлоо уралдуулсан байна. Гэхдээ хэргийн учир нь Итгэлийн Жаргалсайхан гэж шведчүүдийн хайрыг татсан сайн хүүд ч байгаа юм биш ээ. Тэр бол Шведэд цагаачилсан олон мянган монголчуудын зөвхөн нэг нь. Шведчүүд түүний төлөө эвлэж тэмцсэн нь монгол хүүг өрөвдсөнд л оршиж байгаа юм.

“Дэлхийн халуун цэг” гэхээр манайхны толгойд Афганистан, Ирак, Ливи санаанд ордог. Тэгвэл Швед улсын иргэд халуун цэгийн тоонд манай улсыг оруулж тооцдог юм. Иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг. Тэгвэл цэцэглэн хөгжих гараан дээрээ дэгэж дэрвэж байгаа гэх Монгол Улсаас 7000 гаруй иргэн Скандинавын хойг руу дүрвэсэн байх юм. Гадаад улс оронд цагаачлахын тулд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндэхийн хууль хяналтын байгууллагад батлах ёстой болдог. Гэтэл шаардаад байгаа тэр аллага хядлага дайн самуун нь Монголд байхгүй учир ёстой “Эр хүний 13 мэх” гэгчийг хэрэглэдэг байжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг онгоцны буудал дээр баривчилж байгаа видео бичлэг, тухайн үед гарсан өдөр тутмын сонинуудыг материалдаа хавсаргаад гишүүний “хамаатан”, “улс төрийн хамтрагч” болж олон хүн цагаачилсан явдал үүнийг гэрчилнэ. 

Энэ үеэс Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, дарангуйллын эхний шинж тэмдэг илэрч байгаа юм байна гэсэн ойлголтыг барууны орнууд олж авсан. Гэтэл “Долдугаар сарын 1”-ний хар үйл явдал цагаачлах хүсэлтэй иргэдийн “нарыг нь гаргасан” гэж хэлж болно. Шведийн цагаачлалын албанд “Долдугаар сарын 1”-ний үйл явдлаас болж Монголд аллага, хүчирхийлэл одоо болтол үргэлжилсээр байгаа гэсэн ойлголт төрүүлэх материалууд очсоор байгаа. Хуурч мэхлэх, “аргалах”-даа мэргэжлийн гэмээр боловсорсон манайхан Монголд бэлгийн чиг хандлага, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж, алж хядахаар мөрдөн мөшгөдөг гэх зохиолыг туурвин визийн материалаа бүрдүүлсээр байна.

Шведийн цагаачлалын алба энэ зохиолыг нь албажуулахдаа өдөр тутмын сонин хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийг баримт болгодог учир сонин хэвлэлд элдэв худал мэдээллээ гаргахаар сэтгүүлчдийг таньдаг мэддэг, хамаатан садангаар нь гуйлгана. Өдөр тутмын сонин хэвлэлд “Хүүхдүүдийг минь мафийнхан мөрдөж мөшгөөд байгаа учраас аргагүйн эрхэнд Шведэд цагаачилсан. Гэтэл одоо буцаах гээд байна. Энд ирвэл алуулна” гэж уйлан дуугарсан эх, эцгийн яриа мэр сэр гардаг нь нууц биш. Үүний цаана нэг гэр бүл эх орноосоо цагаачлан харийн орныг зүглэж байгаа. 

Энэ бүх худал хуурмаг мэдээллүүд, хулгай хийж, худал хэлдэг цөөн тооны монголчуудаас болж эх орны маань нэр хүнд гадаад ертөнцөд унасаар байна. 10 сая хүн амтай (2017) Швед улсад 1850-иад оноос хойш 1.5 сая орчим цагаач ирж суурьшсан гэсэн статистик байдаг юм байна. Шведэд хамгийн их цагаач суурьшуулсан орны жагсаалтыг гаргаж харвал дараахь улсууд эхний байранд бичигджээ.

1. Финлянд (172,218)
2. Хуучин Югослав (152,268)
3. Ирак (133,919)
4. Иран (59,922)
5. Польш (49,518)
6. ХБНГУ (47,803)
7. Дани (46,002)
8. Норвег (43,819)
9. Турк (40,766)
10. Сомали (31,734)
 
Харин сүүлийн 10 жилд Шведэд цагаачилсан иргэдийн өсөлтийг аваад үзэхэд манай улс эхний гуравт жагссан байх юм. Манай улсаас Шведэд цагаачилсан иргэдийн тоо 10 жилийн дотор 2028 хувиар нэмэгдсэн байна. Иргэний дайнтай Бурунди, алан хядуулж, хавчигдан зовж байгаа нь үнэн Газын зурвас л манайхаас илүү гарчээ. Энэ үзүүлэлтээр эхний 10-т жагссан улсыг дор харуулав.
 
1. Бурунди (+3031%)
2. Газын зурвас (+2542%)
3. Монгол (+2028%)
4. Узбекистан (+1439%)
5. Камерун (+1165%)
6. Киргизстан (+1115%)
7. Мьянмар (+1022%)
8. Азербайжан (+1015%)
9. Литва (+758%)
10. Төв Африкийн БНУ (+627%)
 
Манай төр засгийн удирдлагууд гадны өндөр хөгжилтэй улс орнуудад айлчлахдаа эх орноо цэцэглэн хөгжиж байгаа гэж ойлгуулахыг хэрэндээ хичээж байгаа харагддаг. Гэвч өндөр хөгжилтэй орнуудын цагаачлалын албанд ирж байгаа мэдээлэл огт өөрийг хэлж байгаа юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын талаар хар бараан мэдээллүүдийг цацдаг байдал арилаагүй хэвээр, үүнд цагаачид нэрмээс болж байгаагийн гол шалтгаан нь улс оронд баялгийн хуваарилалт жигд бус байгаад оршиж байна. “Эдийн засгийн” гэж нэрлэгдсэн цагаачлалын давалгаа дэлхий даяар өрнөж байгаа, үүнийг хэн ч зогсоох аргагүй. Гэхдээ Монгол Улс энэ давалгаанд хэтэрхий их савлаад байна уу гэж санагдана.
“International organization for imigration” байгууллагын гаргасан судалгаагаар, 2015 оны байдлаар Монголын нийт хүн амын 1.96 хувь нь гадаад улсад амьдарч байгаа гэсэн судалгаа гаргасан байна. Харин албан бус тоог харвал 200 мянга шахам монголчууд харь оронд түр, бүр амьдрахаар явсан гэсэн тоо баримт байна. БНСУ-д 31 мянга, АНУ-д 20 гаруй мянга, Германд 7000, ОХУ-д 21 мянга, БНЧУ-д 4500 орчим Монгол Улсын иргэд оршин сууж байгаа гэнэ. Японд зорчихоор жилд 5000 монгол хүн виз мэдүүлдгээс 4000-ынх нь хэрэг бүтдэг аж. Манай улсын хилээр орж ирэх гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр саяас давсан бол байнга оршин суугч иргэдийн тоо 30 мянгад дөхжээ (2011).
Өөрөөр хэлбэл, эх орноо орхин гарах монгол хүний тоо, орж ирж байгаа гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэсэн үг юм. Энэ графикаар цааш 10 жил явахад л Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн тоо 100.000-аас давж, түр хугацаагаар зорчих гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын тоотой дүйх байдал харагдаж байгаа юм. Уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлэх зорилго тавьсан болохоор ийм байдал гарцаагүй болно. Харин ядуурал нэмэгдсээр байвал эх орноо орхин цагаачлах иргэдийн тоо хүн амын өсөлтөөсөө давна. Том аюул шүү.
Өндөр хөгжилтэй оронд очсон хүн гэр бүлийнхнийгээ татахыг хичээдэг. Энэ байдал тэдний эргэн ирэх баталгааг багасгаж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсад хүн үлдэхгүй байж мэдэх нь. Ийм байдал үүсэхээс сэргийлэхийн тулд баялгийн хуваарилалтыг шударга болгож цагаачлах хүслийг багасгах шаардлагатай байгаа юм. 
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Mongolchuud tsagaachlah ni zov!!! End ajil oldohgui tegeed yah ve?? AAAN Setguulch ta ugee bodood bich. Hunii nutagt mash sain yavj zaluus diilenhi bgaa. Microsoft, Yahoo, IBM, Apple geed buhii l tolgoi kompani-d Mongolchuud tulhuur alban tuhsaal deer bn!!! Ted shilegdej songogdson zaluus.

    1 0 Хариу бичих
  2. Хүний нутагт чацга царайлаад явж байна биз ямар хамаатай юм.

    0 0 Хариу бичих
  3. өөрийнх нь хүсэл л биелж байвал юу ч гэж худлаа ярьж, ямар ч өөдгүй муухай юм хийхээс буцахгүй арчаагүй муухай хүмүүс юм даа, Монголчууд бид чинь :(

    1 0 Хариу бичих
  4. МОНГОЛЧУУД ГАДАГШАА ГАРЧ Л БАЙВАЛ ХЭНД ХЭРЭГТЭЙ ГЭВЭЛ УРДААС УГЖУУЛЖ БАЙГАА ЭНЭ НУТАГТ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ БАЙТАГУАЙ ЯМАР Ч ҮНДЭСТЭН АМЬДАРСАН ЯАДАГ ЮМ ГЭЖ ЯРЬДАГ БОЛСОН МАН н УДАРДАХ ТҮВШНИЙ ХЭДЭН ХҮН ЭЛБЭГ БААБАР НАРТ БАЯЖИХАД НЬ Л ХЭРЭГТЭЙ

    0 0 Хариу бичих
  5. Нүд чих гэж байдаг бол энэ нийгмээ нэг хараадахдаа. Нүдэнд харагдах дайн самуунгүй ч гэсэн Монголын төр ард түмнээ дарангуйлж байгаашдээ. Амьдралаа болгох гэж ядаж байгаа энгийн ардынхаа халаасруу шагайдаг гээд бузар үзэн ядмаар шалтгаан маш их байна. Залуу гэр бүлүүд хэдэн төгрөг цуглуулж аваад гадагшаа гарахаа бодож байна. Зөвшдээ тэдний зөв. Монголд угаасаа хүүхдийнхээ ирээдүйд зориулж хэдэн төгрөг хураах боломж ч байхгүй цалингийнх нь талыг татвар нэрийдлээр хулгайчууд хээв нэг авчихна. Хөдөлмөрийн чадваргүй болоод хөгширсөн хойноо тэтгэврээ авъя гэхээр тэр хүнд өөрийнх нь юмыг өгч байж бөөн хүнд суртал наад зах нь хөөрхий хөл муутай хөгшчүүлийг өдөржин банкинд очерлуулна. Ихэнх нь өндөр заагдсан тэтгэврийн насандаа хүрэхээсээ өмнө чад хийнэ. Хараал идсэн энэ төр нь ард түмнээ тэтгэврийн наснаасаа өмнө үхээд өгөөсэй гэж бодож энэ хуулийг гаргасан л даа. Өгч байгаа мөнгө нь хөөрхий хөгшчүүлийн сарын эм тариаг л болгоно. Туйлын их эмгэнэл гэж энэ л байхдаа. Гэтэл гадны хүмүүс хадгалсан мөнгөөрөө хүүхдүүдийнхээ амьдралыг сайхан эхлүүлж өгөөд тэтгэврийнхээ мөнгөөр дэлхийг тойрч байна ш дээ.

    3 0 Хариу бичих
    • ТА ХУДЛАА БИЧЖЭЭ.ХЭЗЭЭ ЦАЛИНГИЙН ТАЛ ХУВЫГ ТАТВАРТ АВЧ БАЙСАН ЮМ БЭ? 10%-Г Л АВДАГ ШҮҮ ДЭЭ НОМ СОНИН УНШ. ТЭТГЭВЭР ААВАГЧИДЫН ДУНДАЖ НАС 80 ГАРУЙ БАЙГАА ШҮҮ НИИТ ДУНДАЖ НАС 70 ОРЧИМ БОЛСОН ШҮҮ ТА ӨНДӨР ТЭТГЭВЭР АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ АЖЛААТАСРАЛТГҮЙ САЙН ХИЙЖ ТЭГВЭЛ САЙХАН АМЬДАРНА ШҮҮ ДЭЭ ӨДӨР БҮР ДАСГАЛ ХИЙЖ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙ ТЭГВЭЛ ТА УРТ Н АСЛАНА. За юу !!!

      0 0
  6. энэ бүхний хариуцлагыг төрд шургалсан луйварчид л хүлээх ёстой, харин яаж хүлээлгэх нь тодорхойгүй

    1 0 Хариу бичих
  7. Bolj l bn shdee

    2 0 Хариу бичих
  8. Ядуурлаас залхсан ард иргэдын нуудэл эцэсд нь эх орон эзэнгуйдэж хужаа нар суурших боломжийг олгож бн МАНын толгой нарт хятадууд менге егч эрх мэдлийн телее улайран зутгэж бн. Менгены амлалт шийдвэрийг ар араас гаргаж бншдэ

    0 0 Хариу бичих
  9. Ардчилсан хувьсгал,90 оноос хойш Монголчуудын сэтгэхүйд асар их өөрчлөлт гарсан. Монгол хүний уужуу тайван зан чанар,тусч өгөөмөр сэтгэл, асуудлыг жинхэнэ монгол сэтгэхүйгээр харж шийд гаргах энэ бүх сайхан зөвхөн ном зохиол,түүх шаштирт л тэмдэглэгдэн үлдэх байхаа. Өнөөдрийн 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмнийг хоёр хэсэгт хувааж, энэ цаг мөчөөс эхлээд монгол гэдэг үндэстэн оршин тогтнох асуудал эгнэгт эргэлзээтэй асуудлын тоонд орох байх. Эв нэгдэлгүй,бие биенийхээ муу муухай бүхнийг дуудалцаж,эр эмгүй,хөгшин залуугүй улс төрчдийн харалган балиар явуулгын золиос гар хөл нь болж явж байгаа нь Монголыг монголчуудад цаашлаад дэлхий дахинд муу муухай харагдуулж байна. Балиар улс төрөөс болж ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож,улс орон мөхлийн зөмдаа орлоо.Тэгэхлээр энэ улс орноос дайжих,гадаад улс оронд цагаачлах нь тэдний буруу биш. Өнөөдөр сонгуульд нэр дэвшиж байгаа мафийн толгойлогч Баттулгын явуулж байгаа улс төр дэх энэ хар бузар үйл ажиллагаа хэзээ нэгэн цагт Монголынтүүхэн дэх хар толбо болж энэ хүн түүхийн цаазын тавцанд цаазлуулах болно гэдгийг хэлье.

    1 2 Хариу бичих
    • MONGOL YALNA

      0 0
    • Enhboldiin hiij bgaa vildelvvdiig yu geh ve ard tvmnee doromjillj mongol turiig naimaltsaj huuli shvvh tsagdaa tv ..iig bugdiin erhendee oruulj jinhen daranguilal togtooj bn ene baidlaar mongoliig hyatadad dagaar oruulah sanaa n barag il bolson ....

      0 0
  10. Tun zuv unen bichjee bayalgiin tegsh zuv huviarlalt

    0 0 Хариу бичих