Цахим орчинд тархсан ЭЕШ-тай холбоотой тоон мэдээг худлаа гэв

Б.Мичид


-ЭЕШ өгсөн сурагчдын 85.6 хувь нь монгол хэлний босго оноог давсан-

Цахим орчинд сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн онооны талаархи мэдээ тархаад байна. Монгол хэлний хичээл дээр ердөө 2 хүүхэд 800 оноо авсан гэх мэт мэдээлэл нь ор үндэслэлгүй худлаа. Элсэлтийн ерөнхий шалгалтаар сургалтын чанарыг тогтоож болохгүй. Энэ шалгалт нь уралдаант шалгалт гэж албаныхан тайлбарлав.

Сургалтын чанар сайжирсан эсэхийг улсын шалгалтын дүнгээс мэдэж болно гэлээ. Учир нь тухайн сурагч  стандартын дагуу үзэх ёстой хичээлээ сурсан байх ёстой цаг хугацаандаа сурсан эсэхийг улсын шалгалтаар тогтоож болно. Элсэлтийн ерөнхий шалгалтын аргачлал өөр гэж тайлбарлалаа. Мөн сурагч бүр монгол хэлний шалгалт өгдөг болсноос хойш монгол хэлний шалгалтанд өндөр оноо авдаг сурагчдын тоо өссөн гэлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо нь 400 байдаг. Монгол хэлний шалгалтан дээр нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн 85.6 хувь нь 400-аас дээш оноо авсан байна.

Боловсролын үнэлгээний төвийн шалгалт, судалгаа хариуцсан  хэлтсийн дарга Л.Ганбат “Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг ЭЕШ-ын зорилго нь тухайн шалгалтад хамрагдсан шалгуулагчийн дараагийн шатны сургалт буюу их, дээд сургуульд элсэн суралцах чадвар хандлагыг тодорхойлох зорилгоор авагддаг. Шалгуулагчийн эрэмбэлэн жагсаах зорилготой уралдаан шалгалт байгаа юм. Тэр ч утгаараа шалгалтын агуулга, даалгавар, түвшин арай өөр түвшинд боловсруулагдаж явагддаг шалгалт. ЭЕШ-аар ямар нэгэн стандарт хангалтын түвшин тогтоох зорилго, боломжгүй шалгалт” гэв.

2017 онд нийт 40.387 хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Хэдэн хүүхэд ямар хичээлүүд дээр хичнээн оноо авсан эсэх нарийвчилсан судалгааг долоодугаар сардаа багтаан гаргах аж. Гэхдээ 800 оноо буюу дээд оноог авсан хүүхэд цөөн байгаа юм. Жишээ нь монгол хэлний шалгалтыг 19230, Математикийн хичээлийн шалгалтыг 32188 хүүхэд улсын хэмжээнд өгсөн. Тэднээс 70 нь 800 оноо  авчээ

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Сэтгэгдэл 94960859

    0 0 Хариу бичих
    • Сэтгэгдэл *mongol khel

      0 0
  2. Sn bnu? Hel bichgiin shalgalt huwiar songoh ene terend ogt hamaaralgui bsn tegeheer shalgalt sain, muu ogsn ch yalgaagui yum bn yagaad

    0 0 Хариу бичих
  3. тэгээд үнэн тоо баримтаа гаргаачээ энэ чинь одоо үнэн юм гэж байна уу .нэг мэдээлэл аваад л цаг хүрэхүү үгүй юу үнэн худал .үнэн худал гэдэг болж дээ.

    0 0 Хариу бичих