МНН, Иргэний хөдөлгөөнүүд захиргааны хэргийн шүүхэд шаардлага хүргүүллээ

Eagle.mn


Монголын Ногоон нам, Үндэсний Хас хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Эрс шинэчлэлийн хөдөлгөөн, Жудагт Монгол хөдөлгөөн, МАХН гишүүд дэмжигчдийн холбоо хамтран Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ. Эл шаардлагад “2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн № 128/ШШ/20170453 тоот танай шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монгол коппер корпорейшн” ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт даалгасан нь:

1.УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна.
2.Ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын Ногоон нам, Эвтэй Монгол иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг цуцлахыг шаардаж байна” гэжээ.


Яг одоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гадаа Орхон аймгийн иргэд, иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл болон “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьд шилжүүлэхийг эсэргүүцсэн иргэд жагсаж байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлагаа хүргүүлсний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мөн шаардлага хүргүүлэх аж. Бид энэ тухай эргэн мэдээлэх болно.

О.Саран

Эх сурвалж: shuum.mn

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ардчилсан нам чоно борооноор гэдэг шиг сонгууль болохоор л хулгай луйвраа хийх юмаа. 3хан гэр бүл Эрдэнэтийн ашгийг хүртэхүү харин 3 сая монголчууд хүртэхүү. Иймд ингэж иргэний эр зориг гарган явж байгаа та бүхэнд амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  2. Хол очиж хуцацгаа

    0 0 Хариу бичих
  3. НААДМЫН ХУУШУУРЫН МӨНГӨ ОЛОХ НЬ Л ДЭЭ

    0 0 Хариу бичих