Хөвсгөл нууранд жилд 60 мянган жуулчин зочилдог

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг зорих хүн их. Зөвхөн наадмын амралтын өдрүүд ч бус амралт зугаалгын үе буюу зуны цагт Хөвсгөл нуур гадаад, дотоодын жуулчдын хөлд дарагддаг. Тус нууранд жилд 60 мянган жуулчин зочилдог байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк, Японы Ядуурлыг бууруулах сантай хамтран Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргаа, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл хэрэгжүүлж буй. Энэхүү төслийнхөө хүрээнд Хөвсгөл нуурт амарч байгаа, амрахаар төлөвлөсөн хүмүүст хандан “Ёс зүйтэй аялацгаая” уриалга гаргажээ. Уг уриалгадаа жуулчны бааз, зөвшөөрөгдсөн газарт отоглож байрлах, нуурын усанд машин, эд зүйлсээ угаахгүй байх, хог хаягдлаа ангилан ялгаж зориулалтын уут, саванд хийж зөвшөөрөгдсөн цэгт хаях, 23.00-07.00 цаг хүртэл хөгжим, машины дуут дохио ашиглахгүй байхыг анхааруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ИЛ ЗАДГАЙ ГАЗАР БИЕ ЗАСАХГҮЙ БАЙХ ГЭНЭЭ. ХУВИАРАА МАЙХАНАА БАРИАД ЯВДАГ АЯЛАГЧИД ТЭГЭЭД МОДОНД МОРЬ ХАРАХ УУ ? 13 ОНД ЗААЖ ӨГСӨН ГАЗАР НЬ ОТОГЛООД БУУСАН ТЭГЭЭД МОДРУУ ОРТОЛ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ ХҮНИЙ ЯЛ ГАДАС , МАЙХАНТАЙ АЯЛАГЧИДАД ОО БАЙГАА ЮУ , КЭМПҮҮД БОЛ ОО ДОО ОРУУЛДАГГҮЙ

    0 0 Хариу бичих
  2. ОО ОО БАС ДАХИН ОО

    0 0 Хариу бичих