Гадаад паспорт авах иргэдийн ачаалал нэмэгджээ

Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын гадаад пасспортын хэлтсийн ачаалал нэмэгджээ. Тус газар гадаад пасспортоо  сунгуулах, шинээр авах хүсэлтэй иргэдийн хөлд  дарагджээ.

Уг хэлтэс өдөрт 800 иргэнд гадаад пасспорт шинээр олгож байгаа гэнэ. Харин үүнийг давсан иргэдийн хэрэгцээ байгаа учраас ийнхүү ачаалал үүсээд байгаа аж.

Тус хэлтсийн мэргэжилтний хэлснээр ачаалал ихссэн үед өдөрт 1200 дугаар олгодог гэнэ.  Одоогоор ажилчдынхаа тоонд тааруулан өдөрт 800 шинэ гадаад пасспорт олгон ажиллаж байгаа гэв.

Сонирхуулахад, гадаад пасспортынхоо хугацааг сунгах иргэд шууд үйлчлүүлж байгаа бол шинээр авах иргэд ийнхүү дугаар аван үйлчилүүлж байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)