“Найрамдал” зуслангийн нэг өдөр

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв анх байгуулагдсан цагаасаа л хүүхэд багачуудын очиж амрахыг хүсдэг хүслэнт газар байсаар ирсэн. Тэр ч  утгаараа зуны гурван сар хүүхдийн хөл хөдөлгөөн баяр баясал энд тасрахгүй. Нэгдүгээр ээлжээсээ эхлэн бага ангийнхан буюу зургаан настай бяцхан амрагчдаа хүлээж авдаг бол ээлж ахих тусам ахлах ангийнхан хамрагдана.

Бид энэ удаад Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн нэг өдрийг сурвалжилсан юм. Биднийг зорин очиход III ээлжийн амрагч хүүхдүүд тун ч завгүй байлаа.

Зуны байр буюу хоёр давхар модон байранд “Оч” бүлгийнхэн байрлаж байлаа. “Оч” бүлгийн хүүхдүүд тун ч завгүй бүлгийнхээ  нэгдсэн байранд цуглацгаажээ. Нэг тасагт зургаан хүүхэд байрладаг бөгөөд хамгийн цэвэрч хөвгүүдийн тасгаар бид хамтдаа зочлов. 8-12 насны зургаан хөвгүүн энэ өрөөний эзэд. Өөр өөрсдийн орыг заан “Манай тасаг цэвэрхэн байгаа биз үүнээс ч цэвэрхэн байдаг юм аа” хэмээнэ. Хүүхдүүд ирээд удаагүй ч хэдийнэ дотны найзууд болж бие биенийхээ талаар ам уралдан ярьцгаана. Манай тасгийн хамгийн бага нь Мөнхтөгөлдөр. Тэр хаяа гуниглахаараа өмнө нь тэжээж байсан нохой, муур, ёст мэлхийгээ санаж байна гэдэг. “Мээмээ санаад байна” гээд уйлахаар нь бид ээжийгээ санасан юм болов уу гэсэн чинь “Мими гэдэг муураа санасан гэсэн” хөгжилтэй явдлуудаа  ч хуваалцан байлаа.

Хүүхдүүд өглөө 07:30 цагт сэрж, 08:00 цагт дасгал хийдэг юм байна. Дасгалын дараа өглөөний цайндаа орж өдрийнхөө хөтөлбөртэй танилцана. Оч бүлгийн тухайд бүлгийн самбар дээр өдөр өдрийн хуваарь ээлжлэн тавигддаг учраас хүүхдүүд тухайн өдрийнхөө хөтөлбөртэй өглөө бүр ийнхүү танилцана. “Найрамдал” төвийнхний хувь хүний чадварыг төлөвшүүлэх, нийгэмд биеэ зөв авч явахад чиглэсэн хөтөлбөрт түлхүү анхаардаг. “Хувь хүний төлөвшил мэнд мэдэхээс эхэлдэг” гэж бүлгийн багш нь ярьж байсан юм. Бидний зорин очсон өдөр “Оч” бүлгийн хүүхдүүд 09.30-10.00 цагийн хооронд мэдээллийн цагт оролцоод 10:00-12:40 цагийн хооронд спортын нээлт, тоглоомын өртөөгөөр аялахаар байв. 12.50-14.00 цагийн хооронд өдрийн хоолондоо орно. Дараа нь 15.00 цаг хүртэл амран тэмцээнээ үргэлжлүүлэх аж. III ээлжид амарч байгаа хүүхдүүдийн дунд спортын аварга шалгаруулах тэмцээн энэ өдөр хэд хэдэн төрлөөр үргэлжилж байгааг бүлгийн багш нь дуулгалаа. Тэдний бүлгээс ширээний теннисний аваргатай болсон бол хөл бөмбөгийн төрөлд хөвгүүд нь ялагдсан гэдэг таагүй мэдээ ч тэднийг гонсойлгожээ. Гэхдээ орой болох спорт тэмцээний хаалт галын наадмыг тэд тэсэн ядан хүлээж байгаа нь илт. Хүүхэд бүр л галын наадамтай шилдгүүд шагналаа гардан авна. Бас манай бүлэг Орос орныг төлөөлөн галын наадамд оролцоно хэмээн ам амандаа уралданхан сонин сайхнаасаа дуулган шулганалдан байлаа. Бүлгийн багш нь галын наадамд Орос орныг төлөөлөн оролцох учраас бүгд төрийн далбааг нь хацар дээрээ зуран ижилсэнэ. Өөр юу хийвэл Орос орныг төлөөлөн харуулж болох вэ хэмээн тэдний саналыг сонгоно. Хүүхдүүд Орос бүжиг багшдаа санал болгон хэрхэн багаараа оролцох талаар ярилцсаар үлдсэн юм.

“Найрамдал” зуслангийн зугаатай өдрүүд ар араасаа өөр өөрийн өнгө будгаар будагдан дурсамж тээн үргэлжилсээр.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Хэрхэн яаралтай хоосон Атмаар картыг яаж авах вэ .... хэдэн жилийн турш би маш ядуу, бухимдал, зүрх сэтгэл нь эвдэрч байсан. би Job-гээ алдсан, хэн ч надад туслахад бэлэн байгаагүй, гэхдээ миний хувьд маш азтай, мэргэжлийн хакераас хоосон ATM карт авдаг байсан, энэ карт бусдын адил ажиллахгүй гэж бодож байсан, гэхдээ би зүгээр л оролдож үзсэн, шидэт гэх мэт сэрүүн байгаа бөгөөд ямар ч бөглөрөлгүйгээр энэ хоосон ATM картаар хангалттай мөнгө буцааж чаддаг. Энэ картыг надтай хамт авч явснаар би маш их баяртай байна. Би үргэлж мөнгөтэй болж, одоо би маш их баялагтай. Хэрэв танд орлогын асуудлыг шийдэхийн тулд жинхэнэ хоосон ATM карт хэрэгтэй бол өөрийн сайн дурын хакертай холбоо бариарай ([email protected]) ... эсвэл Дараа нь би одоо таашаал авч байна. Амьдралын төлөө Бурханаас илүү. ОтветитьУдалить

    0 0 Хариу бичих
  2. za 24 ni bas baidgumu

    0 0 Хариу бичих
  3. хүүхэд байхдаа 5 онцын болж найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнуулж байлаа, Гое зуслан байсан даа

    0 0 Хариу бичих
  4. Мөнгө олох гээд хэтэрхий олон хүүхдийг нэг өрөөнд чихдэг. Гомдол гаргая гэсэн ч ганц гайгүй хүүхдийн зуслан гээд болисон. Зарим бүлэгт нь нэг өрөөнд газарт зулаад 24 хүүхэд байна лээ. Салхинд гаргая гэсэн биш өвлийн чийгтэй байранд бас нэг өрөөнд 6-8 хүүхэд чихсэн байсан. Нэг хүүхэд ногдох зай талбай стандарт гэж байхгүй газар. Хэцүү дээ.

    3 3 Хариу бичих
    • za b

      0 0
  5. ХУУЧИН ЦАГТ ЭНЭ ТӨВД ТУСГАЙ ДЭЭД АНГИЛАЛЫН ХҮМҮҮС Л АМАРДАГ МИНИЙ ХУВЬД МӨРӨӨДӨХ Ч ХЭРЭГГҮЙ БАЙСАН ОДОО ЦАГ САЙХАН БОЛЖЭЭ

    0 0 Хариу бичих