АН: Наадмаар санал хураалт явуулбал ирц хүрэхгүй байх магадлалтай

АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Я.Санжмятав, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар дөнгөж сая Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхимд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “Төрийн алба хаагчид сонгуульд Монгол Улсын иргэний хувиар оролцох ёстой.  Гэвч төрийн алба хаагчдыг албан тушаалаар нь дарамтлах зэрэг үйлдэл гарсан нь харамсалтай байна. Тухайлбал, нэг төрийн алба хаагч 5-аас доошгүй хүн олоорой. Саналын хуудасны баримтаа авч ирж үзүүлээрэй гэх мэтээр дарамт учруулсан байна. Бид үүнийг зүгээр орхихгүй. Хуулийн дагуу шалгуулна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг 1 сая 300 мянган сонгогчийн 40 орчим хувь нь дэмжсэн байна. Нийт санал өгсөн сонгогчид, Монголчууддаа баярлалаа. Та бүхний санал үр хүүхдийн ирээдүй, Монголын тусгаар тогтнолын төлөө байсан юм шүү гэдгийг хэлье. Энэ удаагийн сонгуульд хэвлэл мэдээллийнхэн, урлаг соёлынхон тэнцвэргүй ажиллалаа. Дараа, дараагийн сонгуульд тэнцвэртэй хандаж, иргэдэд үйлчлэхийг хүсье” гэв.

Мөн тэрээр “Наадмын өдрүүдэд дахин санал хураалтыг зохион байгуулж байгаа нь сонгуулийн ирцийг хүргэхгүй байх гэсэн санаархал байж мэднэ” гэсэн юм.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас СЕХ-нд албан тоот хүргүүлж байна. Манай нам долдугаар сарын 09-нд дахин санал хураалтын товыг зарласан нь хууль зөрчсөн агуулгатай байна гэж үзсэн. Санал хураалтыг амралтын өдөр болон Монгол төрийн наадам эхэлсэн үед зохион байгуулахаар болсон. 09-10-нд аймгуудын наадам таарч байгаа учраас ийм өдөр сонгуулийн товыг зарласан нь буруу юм. Тиймээс бид долдугаар сарын 05-06-нд зохион байгуулах тухай шаардлага хүргүүлсэн” гэлээ.

АН-ын дэд дарга М.Санжмятав “Монгол улсын иргэд, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ талархал илэрхийлмээр байна. Мөн саналаа шөнөжин манаж хоносон алба хаагчдадаа баярласнаа хэлмээр байна. Энэ удаад хараахан сонголтоо хийгээгүй бол манай нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр болон Монголоо ялуулахын төлөө сонголтоо хийгээрэй гэж хэлмээр байна. Сонгууль хар бараан мэдээллийн дунд өрнөсөн. Гэхдээ жирийн сэтүүлчдэд буруу байхгүй. Цаад эзэд нь нөгөө талд байлаа. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед дараагийн санал хураалтад идэвхтэй оролцож, бидэнтэй хамт байгаарай.  Монголын ард түмнийг би зөв сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Нэр дэвшигч Х.Баттулга “Сонгууль их хүнд болж өнгөрлөө. Иргэд төрт ёсны уламжлал, авлига, хээл хахууль, баялагийн хулгайлагчдын эсрэг саналаа өглөө гэж ойлгосон. Хуулийн баг маань 50+1 гэдэг бүрхэг хуулийн тайлбар дээр ажиллаж байгаа. Дараагийн санал хураалтыг наадмаар зохион байгуулж байгаа нь СЕХ эрх баригчдын талд ажиллаж байгааг харууллаа. Миний бие олонхи болсон гэдгээ зарлахад таатай байна. Нийт ажилласан хүмүүс, бидэнд итгэсэн сонгогчдодоо баярлалаа гэдгээ дахин хэлье” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (37)

  1. монголын ард түмэн минь өнгө мөнгөнд хуурталгүй сонголтоо зөв хийгээрэй ард түмэн хэцүүдлээ

    0 0 Хариу бичих
  2. Монголчуудад АН ч хэрэггүй, МАН ч хэрэггүй. Эд хар 20 хэдэн жил Монголчуудыг сайн сайханд хүргэнэ гэж хуурсаншдээ. МАНАН бол ард түмний хөрөнгийг луйвардан баяжиж, зөвхөн өөрсдийн гэр бүл, танилууд,бялдуучдын төлөө зүтгэсэн бүлэглэлүүдшдээ. Эцэс нь эд нар Монголчуудыг 23 миллиард долларын өрөнд оруулаад хаячихсан нь худлаа юмуу.Ганбаатар л Монголчуудыг аварч ирээдүйн сайн сайханд хүргэж чадах жинхэнэ эх оронч, ард түмний төлөө өөрийгөө золиослож чадах хүн юм шүүдээ Монголчуудаа.

    0 0 Хариу бичих
  3. Баттулага онц сайн эх оронч хүн тул залуусыг сайн тухирч санасандаа хүр Монгол хөгжинө гэнэ шүү.Хөгжүүлнээ хөгжүүлнээ гэнээ.Залуусаа шөнө дөлөөр өнөө наадаг юм наацгааяа аа.Баттулага ахаа бид бэлэн шүү.Хаана галдах вэ заагаад өг

    0 1 Хариу бичих
  4. Энэ жилийн наадам эвгүй болохнээ хөдөө явдаг нь явж наадна биз яаж ч байсан хотдоо бна.9 нд байхдаа яахав наана нь байж болноодоо улс төрд санал өгч буй хүмүүс өдрөө ч хэлэх эрхгүй энэ нам цагдаа нарыг хэн дэмжих вэ.Улс төр хөгжөөд 70 жил л болж бна. Гадаадын олон орон манайхаас өмнө хөгжүүлсээр ирсэн ч ард түмний санал байнга аваастайМАХН 70 жил АН 27 жил МАНангийн нам 10 жилч болоогүй зүгээр л тоглоом Энэ намд наадам хамаагүй шүү дээ хужаа тэмдэглэдэггүй биз дээ хужаа биш бол 5нд болох биз

    0 0 Хариу бичих
  5. Энболдод л өгнө. Сая Ганбаад өгсөн.

    0 1 Хариу бичих
  6. Дахин саналаа өгнөө, нэг хаяж болсон юм хоёр дахиа яагаад болохгүй гэж, МАНгарууд албаар иры хүрэхгүй би саналаа өгөхгүй гэх мэт буруу цуурхал тараахаа боль

    0 2 Хариу бичих
  7. dahiad l mongoor shatajdee tehgyi bol unana yandaa

    0 0 Хариу бичих
  8. баттулга 100000-р маш их мөнгө тараасан гэсэн хууль зөрчвөл нэрий нь татна гээд байсан яасан бэ?

    0 0 Хариу бичих
    • Баримт нь байгаа. Тэр дундаа "Энхболдыг харлуулж " хужааг сонгож болохгүй" гэж бичсэн хуудсыг хичнээн ч шөнө байшин барилга,хашааны ханаар наалгав даа.Энэ бүгд хөдөлбөргүй барим мөн . Холвогдох газар хүсэн. Баттулага үнэхээр эх оронч улсаа удирдаад явах хүн ийм өчүүхэн үйлдэл хийх үү!!!???боддоо

      0 0
    • гэсэн гэчихжээ чааваас баримттай яриач. Чам шиг хар масс цөөхөн байгаасай

      0 0
  9. Женко дуу нь цаашаа орчиж,ялсан баатар шиг байсан хаачсан,одоо олонх болсон болчихож,50 дээр нэмэх 1 бол бүрхэг биш,маш тодорхой,чи сонгогчдын 50 дээр нэмэх 1 хувийн санал авж байж ерөнхийлөгч болох ёстой,чадахгүй бол дахин санал хураалт болно,энэнд дахиад 50 дээр нэмэх 1 хүний санал авж чадахгүй бол бай бай,дараачийн хүндээ зайгаа тавьж өг гэсэн маш тодорхой хууль

    0 0 Хариу бичих
    • Ард тумний саналыг өнгө мөнгөөр худалдаад авдаг байж Олон санал авихаад маргааш нь юу хэлдэг,ярьдаг хүн бол....!? Өнөө л 30 айлийнхаа хүнийг алахаа ярих уу!? Гучин айлыг хүйс тэмтэрснээр монгол улс хөгжих үү!?Баттулаг ардын баатар болох уу!? Аль эсвэл Баттулгын турхирсан ,үмүүжүүлсэн хүүхэд залуусаас"чоно борооноор" гэгчээр хулгай дээрэм гааруулж, терор,садист гээд харгис бүхнийг үйлдэж хүн ардаа зовоох уу гэдэг асуудал шүү.

      0 0
    • хүний дууг цааш нь оруулдаг чи хэн бэ угаасаа ийм хоолойтой юм за

      0 0
  10. ingej baihaar songuuli ugsun hund ulsaas shuud mungu ugnu geed huuli gargachaachamarshdee dahin dahin songuuli bolohgui mungu ulsad ch heregtei bizdee

    1 0 Хариу бичих
    • мөнгөнд дуртай өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй хар массын нэгээ дуугай бай

      0 0
  11. Энхболдыг шөнө луйвардсан гэж хардаж үхэцгээхнээ. Хоцорсон 3 аймагт илт давуу гарсан бсаншдэ хүмүүсээ. Ганбаатарын гарсан аймгийн тойрог бсан бол хардахсан, хар ухаанаар бодоод ядаад толгойгоо гашилгаач. Бүр нэг хардсан сэрдсэн муучлах гэхнээ бүр тэнэгтэхийн

    0 0 Хариу бичих
    • 26-ны оройн 23-н цагийн мэдээ бол бүрэн мэдээ биш ээ .Тойргууд эхний өгсөн 25-30 хувийн саналыг л мэдээлж байссан, Жишээ нь тэр аймгийн 92- тойргоос одоогоор 28- нь мэдээгээ ирүүллээ гээд хүн тус бүр дээрх саналын тоог харуулж байсан. Энэ мэдээнд Баттулага,Ганбаатар нар илүү санал авсан ч байсан, дутуу санал авсан ч л байсан. Гэхдээ арай ахиу санал авсан нь үнэн ч нийт саналын 30 орчим хувийн саналд үндэсэлж үнэмлэхүй олон саналд авчихсан мэтээр шоудаж арай ч бологүй .Цаана нь багаар бодпоход 60 хувийн саналын мэдээ ирээгүй бүрэн бус мэдээгээр зориуд гуйвуулж МАХН,шоудаж байгааг эсэргүүцэж байна. Ганбаатар ч дүүрч тэртээ тэргүй ганц хийж чаддаг ажил нь гэхэд МАХН арай ч ингэж нэр нүүрээ барж болохгүй биздээ Цаана нь .60-70 орчим хувийн санал ирээгүй байна ш дээ

      0 0
    • чи л ойлгож байгаа байх хөөрхий. Бүх юм компьтерээр хурдан шуурхай явж байхад тэр 3 аймаг дангаар хоцорно гэж яавч байхгүй бүр өглөө болтол шүү ямар гараар тоолж байгаа биш.

      0 0
  12. 9 наадмын өдөр биш тэнэгүүдээ. Сонгууль өгч чадахгүй бол хохь чинь. Тэнэг женко гэр хорооллыхныг мөнгөөр зодож санал өгүүлчээд юу солиороод байгаан. Тийм мундаг бсан бол ядаж 5 аймгаас гарах чинь яасын. Хүн ам олонтойгоор нь нийслэлд гэр хороололд бөөн мөнгө тараачаад

    0 0 Хариу бичих
    • хол очиж хуц баримттай яриарай танай МАНгаруудын гаргасан зөрчилийн тухай хуулиар бол өөрийн чинь төлөх торгууль хэрээс хэтэрлээ

      0 0
  13. Энэ МАН одоо болимоор юмаа ялагдлаа хүлээн зөвшөөрч ялагдаж сурах хэрэгтэй Монголын ард түмнийг, сонгогчдыг ингэж доромжилж болохгүй шдээ бүх булхай луйврыг МАН л хийж байгаа булхай луйвар хийхэд гар бие оролцсон хүмүүсдээ сонгуулийн дараа улаан цайм албан тушаал , эрх мэдэл олгодог нь бүх нийтэд ил тод байдаг, одоо дахин луйвраа хийх нөхцлөө бүрдүүллээ ард түмэн минь МАН-ыг бүү сонго ,бид тэдний утсан хүүхэлдээ биш, бид тэнэг мал бишшүү , бага доромжил М.Энхболд нь нэрээ тат

    0 0 Хариу бичих
    • Нэгэнт олонх болж чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёрийн дахин санал хураалагадаг хуулиараа л болж байна. Хуулиа зориудаар гууль болгогчдын сургасан нөхөд л дэмийрч байх шиг. Албан тушаалд томилах эрхээ л эдэлж байгаа. Төрийн томилгоог хэн нэг нь гудамжинд гарч орилож томилдоггүй юм . За юу Ийм жишиг энэ дэлхийд байхгүй ээ Иргэн гуай мэдтүгэй

      0 0
    • МАНАН гэчихвэл яг таарах гээд байна

      0 0
  14. SEH yaj bga uom.9 nd hen songuuli egeh uom.sanaatai uildel shuu.4nd bolgooche

    0 0 Хариу бичих
  15. би 9 нь д наадамтай амжихгүй

    0 0 Хариу бичих
  16. Ирц хүрэхгүй магадлалтай биш, угаасаа ч хүрэхгүй, Аймаг Сумдын баяр наадам болж байхад , Ахиад Луйвардуулая гээд саналаа өгөөд зогсож байх уу, Тэрний оронд нэг Сумын наадам дээр Хуушуур нүдээд явж байсан нь дээр байх өө

    0 0 Хариу бичих
  17. Battulga har mungu taraaj sanal awsan biz dee

    1 1 Хариу бичих
    • хаана байна тэр нотлох баримт чинь

      0 0
  18. баттулга юундаа үйлагнаад байгаа юм бэ. Хар пиарыг чи эхлүүлээ биздээ. Үүнийхээ хүчинд ард түмнээ талцуулж энэ зэргийн санал авсандаа баярла

    1 0 Хариу бичих
    • хаана уйлагнасан юм

      0 0
  19. Баттулгын хувьд хуушуурын мөнгө тараах таатай нөхцөл нь бүрджээ

    1 0 Хариу бичих
  20. наадмаар ирц хүрэхгүй нь ойлгомжтой. болиулах хэрэгтэй.

    1 0 Хариу бичих
  21. Зориуд наадмаар хумуус ийш тийшее явахыг. Бодож тов зарласан байх

    2 0 Хариу бичих
  22. unen shu. toriin alban haagchidg ar ger torol sadangaa burtgej avchir es tegbees ajiltai chn tootsoo hiine gej helsen bsan shu. aav eej ni ur huuhdee ajiltai bailgahn tuld songoltoo hiij bna. uugeeree ingeed duusgaachee songuulia dahin hunii ajil amidral aldaj bhaar

    1 0 Хариу бичих
  23. naadmaa xiixee boliod bugdeeree battulgadaa sanall ugch MANg uurd zailuulya , neg udaagiin naadam yu yum be

    6 1 Хариу бичих
  24. Зориуд наадмаар санал хураалт явуулж ирц хүрэхгүй болгоод гэнэт миеэ цоройгоод гараад ирэх биз

    0 0 Хариу бичих
  25. Battulga uuruu jinhene hulgach luivarchin baylag hulgailagch bizdee.e e ingej yarchihaad yaj uls udirdah geed bnaa. Yamarch soyolgui nahalnii bsliar amitan be

    1 4 Хариу бичих