Хоёр дахь санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулна

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар СЕХ-ноос мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд 1.978.298 сонгогч, гадаадад байгаа 7374 сонгогч бүртгүүлсэн ч 1.357.788 сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц 68.27 хувьтай өндөрлөсөн байна. Ингээд сонгуулийн нэгдсэн дүнг СЕХ-ны хуралдаанаар авч хэлэлцээд ирц 50+1 хувьд хүрээгүй тул хоёр дахь шатны санал хураалтыг долдугаар сарын 09-нд явуулахаар шийдвэрлэжээ.  Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарын дунд дахин санал хураалт явагдана.

-Говь-Алтай аймгийн Цогт сумын сүлжээний кабелийг тасалсан байжээ-

Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн хэсгийн хорооны хамгийн сүүлийн мэдээ өнөөдөр 09.10 минутад ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт сумын 428 дэх хэсгийн хороо мэдээгээ дамжуулж чадахгүй саатсан байсан. Үүнийг манай Мэдээлэл технологийн шуурхай багийнхан болон ТЕГ-аас шалгахад Юнител, Мобикомын кабелийн сүлжээг нь тасалчихсан байсныг тогтоосон байна. Энэ мэт хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж байна. Үүнийг цагдаа, тагнуулынхан баримтжуулан, шалгаж байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 411.748 сонгогч буюу  нийт сонгогчдын 30,32 хувь, Х.Баттулга 517.478 санал буюу 38,11 хувь, МАХН С.Ганбаатар 409.899 санал буюу 30.19 хувийн санал авсан. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийн нэг нь ч олонхийн санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар шийдвэрлэлээ.

СЕХ-ноос өнөөдрөөс эхлэн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажилдаа орж байна. Гадаадад буй иргэдийн саналыг долдугаар сарын 04-нд авна.  Хоёр дахь шатны санал хураалтыг явуулахад 7.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Үүнийг УИХ-аар батлуулж шийднэ. Мөн нэр дэвшигчид олонхийн саналыг авах буюу 50+1 санал авсан тохиолдолд сонгуулийн дүнг хүчинтэйд тооцно гэдгийг онцлоё. Дахин санал хураалт явуулахад ямар их зардал гардгийг та бүхэн харж байгаа болов уу. Энэ удаад сонгогчдын ирц дахин 50 хувьдаа хүрэхгүй бол сонгуулийг нэг мөсөн хүчингүй болгож, дахин сонгууль явуулах хуультай. Тиймээс сонгогчдыг дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриалж байна” гэв.

Мөн тэрээр “Баян-Өлгий аймагт зарим хэсгийн хороодын саналын дүн нэлээд удаж ирсэн. Энэ нь санал хураалт дуусахад ажиглагчид саналын дүнг хэвлээд дамжуулах журамтай. Тэгээд техникийн тооллогоо хийгээд автоматжуулсан машины дүнтэй тулгаад дамжуулсан байна. Бид хүлээцтэй хандсан” гэлээ.

Өчигдөр гурван намын төлөөлөл, удирдлагууд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзсан байна. Нэр дэвшигчид ажиглагчдаараа дамжуулж саналын дүнг мэдсэн байсан учраас дахин санал хураалт хэзээ явагдах вэ гэдэг асуултыг бүгд тавьж байжээ. Харин МАХН-ын хувьд сонгуулийн дүнг эсэргүүцэж, СЕХ-ны үймээн дэгдээсэн билээ.

Нэр дэвшигчдийн нийслэлийн дүүргүүд болон аймгуудаас авсан саналын дүнг ЭНД дарж үзнэ үү.

Аймаг, дүүргийн сонгуулийн хороо Нэр дэвшигч Нам Саналын тоо Хувь
1 Архангай аймаг С.Ганбаатар МАХН 14932 37,9
2 Баян-Өлгий аймаг М.Энхболд МАН 19332 49,88
3 Баянхонгор аймаг Х.Баттулга АН 23886 60,44
4 Булган аймаг С.Ганбаатар МАХН 10263 38,53
5 Говь-Алтай аймаг М.Энхболд МАН 9426 39,43
6 Говьсүмбэр аймаг С.Ганбаатар МАХН 2557 36,51
7 Дорноговь аймаг С.Ганбаатар МАХН 9635 33,95
8 Дорнод аймаг С.Ганбаатар МАХН 11924 39,34
9 Дундговь аймаг С.Ганбаатар МАХН 9004 46,03
10 Завхан аймаг М.Энхболд МАН 12442 39,99
11
Өвөрхангай аймаг
М.Энхболд МАН 17908 38,58
12 Өмнөговь аймаг С.Ганбаатар МАХН 11484 42,83
13 Сүхбаатар аймаг М.Энхболд МАН 10023 36,11
14
Сэлэнгэ аймаг
М.Энхболд МАН 15619 33,96
15
Төв аймаг
М.Энхболд МАН 16546 40,69
16
Увс аймаг
М.Энхболд МАН 16698 49,49
17
Ховд аймаг
М.Энхболд МАН 13724 54,88
18
Хөвсгөл аймаг
М.Энхболд МАН 18802 34,8
19 Хэнтий аймаг С.Ганбаатар МАХН 12162 38,95
20 Дархан-Уул аймаг С.Ганбаатар МАХН 16351 39,54
21 Орхон аймаг С.Ганбаатар МАХН 18451 42,82

 

Аймгийн дүн

 

 

 

 

1 Хан-Уул Х.Баттулга АН 34595 46,5
2 Баянзүрх Х.Баттулга АН 67336 45,21
3 Сүхбаатар Х.Баттулга АН 29407 46,5
4 Чингэлтэй Х.Баттулга АН 31065 43,39
5 Баянгол Х.Баттулга АН 48,314 50,59
6 Сонгинохайрхан Х.Баттулга АН 53978 38,47
7 Багануур Х.Баттулга АН 4275 35,34
8 Багахангай М.Энхболд МАН 1104 56,26
9 Налайх С.Ганбаатар МАХН 6450 39,9
  Гадаад дахь Монголчууд Х.Баттулга АН 2979 63,19

 

Нийслэлийн дүн

 

 

 

 

 

Улсын дүн

 

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Санал өгөхөөр луйвардаад байдаг болохоор иргэд дургүйцээд сонгуульд оролцохгүй байгаан. Ахиад л 7тэрбумыг луйврын сонгуульдаа цацах уу. Одоо сонгуульд оролцох хүн ирэх болуу даа

    0 0 Хариу бичих
  2. 7.2 terbumig hen gargah ve? medej ulsin mongonos l avna getel manai ulsin buuh hun hiicheged manai ulsin jilin orlogo 15 terbum terni 7.2 terbumig avchhar yu bolhuu? orsdoo mongoo gargad songuulia hiine gevel 3 ch dahiad orsoldson bolj baina bitgii ulsin mongond garaaa dur

    0 0 Хариу бичих
  3. Энхболд чи одоо болоо. Чамаас өөр ухаан сайтай хийж бүтээх чадвартай зөндөө хүн байхад заавал албан тушаалын төлөө үхэн хатан яваад байдаг ухаан муутай амьтан юм даа. Монголд чиний хийж бүтээсэн юм гэж юу байгаам олж харахгүй л байна даа. танагтай дээрээ нэрээ татсан нь дараа хэрэг болж магадгүй. Тэгээд ч хятадын эрлийз-д улсаа өгчихгүй байх талаар сонгогчид эрхбиш бодож үзнэ биздээ. Ээжийгээ Сэлэнгэ аймгийнх гэж яаж хэлж чадаж байнаа. Ичээч. Сю Шү Жаны зээ охин Цэ дун ээж чинь гэж батлаад байхад Сэлэнгэчүүдийг битгий доромжлоод бай.

    0 0 Хариу бичих
  4. энхболд гарсан нь дээр гэж үзэж байна. дахин санал хураалтын төсвийг иргэдийн хармаанаас гаргаж байгаад нь дургүй хүргэж байна.

    0 0 Хариу бичих
    • Ард түмэнд үнэлэгдэхгүй байгаа Энхболдийг гарга гэж байгаа чи үнэхээр хувиа хичээгч,тархиний тураалтай нөхөр юмдаа.Харин мөнгө зарахаас татгалзаж,нэрээ татаж авах хошоор Энхболдод байхгүй байгаа нь яасан их албан тушаалд үхэн хатагч гэдгийг баталж байнадаа.

      1 0
  5. Муу Ганбаатарыг муухай дээрлэхлээдээ! Мие ичээчээ! Одоо женког бас тэгэхvv ?!??!??

    1 0 Хариу бичих
    • Монгол ялна бт ялна дахин сонгуульд ялуулах хэрэгтэи шүү ман 3 н өндөрлөгт нэг хөнжилд орж болохгүи ард түмэн минь ухаантаи даа

      0 0