АНУ-ын Дээд шүүх цагаачдын хоригийг сэргээлээ

Х.Батсайхан


АНУ-ын Дээд шүүх лалын шашинт зургаан орны иргэдийг АНУ-д зорчихыг хориглосон Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрийг хэсэгчлэн сэргээх шийдвэр гаргажээ. Д.Трамп үүнд ихэд баясч, "Дээд шүүхийн шийдвэрийг цагаачдын асуудлаар баримтлах бодлогын том ялалт боллоо" хэмээн нэрлэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  

Д.Трамп лалын шашинтай Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан гэсэн зургаан улсын иргэдийг тодорхой хугацаанд АНУ-д нэвтрүүлэхгүй байх зарлигийг өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд гаргасан ч энэ зарлигийг нь Хавай мужийн шүүх түдгэлзүүлээд байсан юм. Дээд шүүх асуудлыг ирэх аравдугаар сараас бүхэлд нь авч хэлэлцэх шийдвэр гаргасан ч тэр болтол Д.Трампын гаргасан цагаачдын хориг амьдралд хэрэгжих аж.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mash zob

    0 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ