Киргиз, Казахстан улс Сирид цэрэг оруулж магадгүй

Х.Батсайхан


ОХУ-ын Төрийн Дум өчигдөр Сирийн нутагт Киргиз, Казахстаны цэргийг оруулах боломжийн талаарх асуудлыг авч хэлэлцжээ. Уг асуудлыг Төрийн Думын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга В.Шаманов оруулж ирсэн байна. 

Гэхдээ энэ асуудлаар Киргиз, Казахстантай яг эцэслэн тохиролцоогүй байгаа учраас асуудлыг мэдээллийн чанартай оруулж ирсэн аж.

Энэ үйл явдалтай зэрэгцээд Туркийн Ерөнхийлөгчийн төлөөлөгч Ибрагим Калын ОХУ-Туркийн хамтарсан хүчин Сирийн Идлиб мужид үүрэг гүйцэтгэх боломжтой талаар мэдэгдэл хийсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Түүний хэлснээр бол Идлиб мужид Турк-ОХУ, Дамаскийн орчимд ОХУ-Иран, Дера мужийн орчимд Иордан-АНУ-ын цэргүүд үүрэг гүйцэтгэх боломжтой аж. 

Сирийн асуудлыг зохицуулахаар хүчин чармайлт гаргаж буй ОХУ, Иран, Турк улсууд Казахстаны Астана хотод хуралдаад Сирийн Идлиб муж болон Латакия мужийн зарим хэсэг, Хомс мужийн умардад Алеппо болон Хама хот, Гута мужийн зүүн хэсэг, Дераа, Кунейтра муж гэсэн дөрвөн өргөөжүүлсэн бүсэд цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг энэ сарын 4-ний өдөр гаргасан юм.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. казахууд байлдаж чаддагиймуу хо хо

    0 0 Хариу бичих
  2. оросууд өрийг цайруулсаны хариуд Киргизстан цэргээ илгээх , Казахстан үгэнд орохгүй л бол умард нутгаа орост алдана Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага ийм л аюултай Монгол улс орос хятадын дарамтанд ШХАБ ын гишүүн болж яасан ч болохгүй

    1 1 Хариу бичих
  3. Mongol uls tseregee oruul.

    0 0 Хариу бичих
  4. Kazah, Kirgiz 2 henii togloomiin uls ve gedeg ni todorch bh shiv de...

    2 1 Хариу бичих
  5. ээдээ манайхан иймэрхүү юмнаас төвийг сахиад холуур л байдаг юм шүү.

    5 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ