Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид ОХУ-д тавьсан эдийн засгийн хоригоо сунгах тохиролцоонд хүрчээ. Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск энэ талаар мэдээллээ.

“Тохирчихлоо. Минскийн хэлэлцээрийг биелүүлээгүйнх нь төлөө ОХУ-д тавьсан хоригийг сунгах болно” гэж тэрээр твиттер хуудсандаа “жиргэсэн” байна.

“РИА новости” агентлаг Европын холбооны ойрын эх сурвалжаас авсан мэдээллээс үзвэл тохиролцоог энэ сарын сүүлээр албан ёсны шийдвэр болгож гаргах юм байна.