Худалдаа Хөгжлийн банк орон сууцны зээлийн материал хүлээн авч эхэллээ

Худалдаа Хөгжлийн банк (ХХБ) найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн материалыг авч эхэлжээ. Тус банк энэ сарын 27-ноос эхлэн бүх салбаруудаараа ипотекийн зээлийн материал хүлээн авч эхэлсэн байна. Хэрэв тухайн иргэн материалаа бүрэн гүйцэд бүрдүүлсэн тохиолдолд тухайн салбарын эдийн засгийн ачаалал, салбарын ачааллаас хамаарч ажлын 14 хоногт багтаан хариу өгөх боломжтой аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)