Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

Б.Мичид


Тайландын нийслэл Бангког хотноо ирэх долоодугаар сарын 19-23-ны хооронд зохиогдох “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ний урьдчилсан шатны тоглолтуудад оролцох Монгол Улсын залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорлоо.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс сүүлийн хоёр сарын турш шинжсэн хөлбөмбөгчдөөс шилдэг гэсэн 30 залууг өөрийн багт дуудаад байсан юм. Дуудагдсан тоглогчид МҮОХ-ны байранд байршин бэлтгэлжиж, уг бэлтгэлийнхээ хүрээнд “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Эрчим”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар” клубуудын эсрэг нөхөрсөг тоглолтуудад оролцсон юм. Тэдгээр тоглолт, бэлтгэлүүд дээр өөрийгөө харуулж чадсан болон өөрийн арга  барилдаа таарна хэмээн үзэж багтаа нэгтгэхээр 23 тоглогчийг шигшээ багт дуудсаныг албан ёсоор зарлалаа. Ингээд Тайландыг зорих бүрэлдэхүүнтэй танилцана уу.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)