“Улаанбаатар цом”-д 10 орны боксчид өрсөлдөнө

Б.Мичид


Сонирхогчдын боксын "Улаанбаатар цом" олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 21-25-нд Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт болно. 28 дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 ширэн бээлийтэн эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн гурван жинд медалийн төлөө өрсөлдөнө. Манай улсаас жин бүрт дөрөв, нийт 40 боксчин тулалдах юм. Өнөөдөр спортын төв ордонд тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо. 

МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан "Улаанбаатар хотноо 1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулж ирсэн боксын олон улсын уламжлалт тэмцээнийг МБХ-ноос дахин сэргээж 2016 онд “Улаанбаатар цом” нэртэйгээр 27 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд гадаадын таван орноос тамирчид ирсэн бол энэ жилийн тэмцээнд есөн орны боксчид манай нийслэлд ирээд байна” гэв.

Тэрээр тэмцээний тов Европын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан учраас энэ тивээс ганц ОХУ-аас тамирчид ирсэн тухай дуулгалаа.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)