Маргаашнаас ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 20-21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж сэрүүхэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Улаанбаатар хотод мар,ааш үүлшинэ, дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс  хойш эргэж  секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Энэ сарын 21-25-ныг хүртэлх төв хоногийн урьдчилсан цаг агаарын төлөв, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)