Францаас ирсэн 657 хонийг есдүгээр сараас малчдад олгоно

Eagle.mn


Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017 оныг “Малыг чанарыг сайжруулах жил” болгон зарласан ажлын хүрээнд Монгол Улсад махны болон нарийн ноосны чиглэлийн Суффольк Беришон дьошер, Романов, Меринос зэрэг дэлхийн шилдэг 4 үүлдрийн 657 толгой хонийг Франц улсаас импортлон оруулж ирээд байна. Эдгээр үүлдрийн хонийг танилцуулах, технологийн дагуу арчлах, нутагшуулах талаар мэдээлэл өгөх зорилгоор  “Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалтыг  ХХААХҮЯ-нд зохион байгууллаа.

Гаднаас оруулж ирж буй ашиг шим өндөртэй үүлдрүүдийн хонийг цэврээр үржүүлэн, үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчийг бойжуулан, мах, ноосны чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн захиалын дагуу нийлүүлэх,   малын удмын сангийн үндэсний төвд технологийн түвшинд үр үйлдвэрлэж, генийн санд хадгалан мах, ноосны хонийг үржүүлэх бүс нутагт зохиомол хээлтүүлэгт ашиглах аж.

Эдгээрээс Романов үүлдрийн хонь нь ихэр төллөдөг ба хоёр буюу түүнээс дээш төллөдөг учир эрчимжсэн мал аж ахуйд эерэгээр нөлөөлөх аж. Беричон үүлдрийн хонь мөн адил үрлийн чиглэлийнх бөгөөд 100 эм хониноос ойролцоогоор 140-160 төл хүлээн авдаг байна.  Харин Суффолк үүлдрийн хонь нь махны чиглэлийнх бөгөөд эр хонины амьдын жин 120-140 кг, эм хонины амьдын жин 70-90 кг ба ноосны гарц 4-5 кг татдаг аж. Энэ үүлдрийн зургаан сартай хурга нь гурван настай монгол хоньтой дүйцэхүйц жинтэй байдаг аж. Меринос үүлдрийн хонь нь ноос болон махны чиглэлийнх бөгөөд 4.5-6.6 кг нарийн ноос өгдөг. Эр хонь нь 130 кг, эм хонь нь 80 кг татдаг байна.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд малын удам угшлыг сайжруулах  жилийн ажлын хүрээнд манай яамнаас богино хугацаанд амжилттай ажиллаж  Монгол орны онцлогт тохирч цаашид өсгөн үржүүлж болох ашиг шимийг нэмэгдүүлэхээр Ази тивдээ анх удаа Франц улсаас шилдэг үүлдрийн хонийг нутагшуулж байна. Гадаад улсаас цэвэр цусны үржлийн мал нутагшуулах ажил Монгол Улсад  сүүлийн 27 жил хийгдээгүй. Нутагшуулж буй хонийг ирэх 9, 10 сараас эхлэн малчдад тараана. Нутагших бог ирэх хавраас үр шимээ өгнө гэж тооцоолж байна” гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mori turshaad yu ch ugui bolgood erliiz mongoloo yalgahaa bolio biz dee, uyach aa. Soliorson hunii gar hol soliotoi l uildel hiih yum daa.Henii shahaa ve.

    1 0 Хариу бичих