М.Сарнайд хүүхдийн төв байгуулах газар олголоо

Б.Оюу


Таван ханатай гэртээ өөрийн таван хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ өсгөдөг М.Сарнай бүсгүйн талаар манай сайт сурвалжлага хүргэж байсан билээ. Тэрээр “Сарнай” хүүхдийн төв барихаар “Нэг хүн нэг тоосго” аяныг санаачилсан. Тэгвэл хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд хүүхдийн төв байгуулах газар олгохоор болсноо өнөөдөр мэдэгджээ.

М.Сарнай “Хүүхдүүд асрамжийн газар байх дургүй. Амьдрал нь хүнд учраас гэр орондоо ч очих дургүй байдаг. Саяхан манай 10 настай охиныг ээж нь ирээд авч явах гэсэн ч яваагүй. “Сарнай” хүүхдийн төвөө байгуулвал хүүхдүүд маань илүү сайхан орчинд амьдарна. Хүүхдийн төв, тоглоомын төв хүртэл байгуулахаар газар олгосон хотын даргад маш их баярлалаа” гэлээ.

Тэрээр, өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж нь архины хамааралтай, амьдрал нь хүнд хүүхдүүдийг өргөн авч өсгөх болсон гэдэг.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Аль өвлийн зураг явж байхын өөр хүн газар өгчихсөөн

    0 0 Хариу бичих