Криштиану Роналду: «Реал»-д зодог тайлмаар байна

Х.Батсайхан


Португалийн шигшээ, Испанийн “Реал” Мадрид багийн довтлогч Криштиану Роналду одоо тоглож байгаа багтаа зодог тайлахыг хүсч байна. Тэрээр "Cadena COPE" радиод өгсөн ярилцлагадаа “Би ирээдүйнхээ талаар үргэлж боддог. Гэхдээ энэ нь би сандарч, тавгүй байдаг гэсэн үг биш. Би яг одоо зүгээр л “Реал”-д зодог тайлтлаа тоглохыг хүсч байна. Мадридад амьдрахад надад маш тухтай байдаг. Би дэлхийн шилдэг багт, хөгжөөн дэмжигчдийнх нь төлөө тоглох таалагддаг. Надад өөр юу ч хэрэггүй. Бернабеуд тоглох болгондоо би мөрөөдөл минь биелж байгааг мэдэрдэг. Хүмүүс намайг хайрлах тусам би өөрийгөө илүү гайхалтайгаар мэдэрдэг. Энд дахиад олон жил тогломоор байна” хэмээн  өгүүлсэн байна.

“Реал”-тай байгуулсан түүний гэрээ 2021 онд дуусах билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ