Уралдааны хүрээнд 2211 камер шинээр суурилуулжээ

З.Хүслэн


Нийслэл хотын хэмжээнд хоёр сарын хугацаатай 60.000.000 төгрөгийн шагналын сан бүхий "Камержуулалт" болзолт уралдаан явагдаж буй. Уралдаанд иргэд, ААН-үүд идэвхтэй оролцож, байр сууц, үйлчилгээний газартаа камер суурилуулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Тодруулбал, нийслэлийн 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 15 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн идэвхтэй оролцож орон сууц, түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайд 534.431.328 төгрөгийн мөнгөн дүнтэй 2211 камер шинээр суурилуулаад байгаа аж.

"Камержуулалт" болзолт уралдааны хүрээнд хийгдсэн ажлыг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)