Хаягдал аккумулятораар хоёрдогч түүхий эд үйлдвэрлэж байна

З.Хүслэн


Нийслэл хотын хэмжээнд гэлтгүй улс орны хэмжээнд авто машины тоо хурдацтай өсөж буй. Тэдгээрийн ашиглаад хаясан аккумуляторын хаягдлаас ялгарч буй  хар тугалга, хүхрийн хүчил хүрээлэн буй орчинд ямар их хор хөнөөл учруулж буй нь бас л энэ салбарын гол тулгамдаж буй асуудал. Тэгвэл эдгээрийг дотооддоо боловсруулж, хоёрдахь түүхий эд болгон ашиглаж эхэлжээ.

Монголдоо аккумулятор шинэчлэн угсрах зорилготой 20-оод монгол ажилчидтай "Заламт гол" компани нь хаягдал аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалга болон шингэнийг ялган хайлш, гулдмай үйлдвэрлэжээ. Автомашинаас ялгарах хог хаягдал нь байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулдаг тул үүнийг байгальд сөрөг нөлөөгүйгээр дахин боловсруулах үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр зорьж байгаа юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хүчлийг нь арай Туул гол руу хийдэггүй байхаа

    0 0 Хариу бичих
  2. Шингэн хүчлийг нь хаана асгаж бга бол гж бодохоос аймар санагдаж бэ

    0 0 Хариу бичих