Fitzgerald хөлгийн долоон усан цэргийн цогцсыг олжээ

Ш.Самбуу


Америкийн Fitzgerald эсминец хөлөг, Филиппины контейнер зөөгчтэй мөргөлдөх үеэр сураг болоод байсан долоон усан цэргийн цогцсыг нэгэн завьнаас олж илрүүлжээ. Энэ тухай Wall Street Journal сонины сэтгүүлч Гордон Луболд өөрийн твиттертээ мэдээлжээ.

Усан цэргийнхний цогцсыг олсныг АНУ-ын 7-р флотын командлал батлав. Америкийн эсминец USS Fitzgerald хөлөг Филиппины тугийн дор явж байсан контейнер тээгч хөлөгтэй Японы Йокосука хотоос зуугаад  км-ын зайд мөргөлджээ. Цэргийн хөлөг ноцтой гэмтэл авч живэх аюултай байсан ч багийн сайн ажиллагааны буянаар Йокосука хотын боомтод хүрч чаджээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)