Оросууд “Комета” хөлөг онгоцны үйлдвэрлэлийг сэргээв

Ш.Самбуу


Усан доорхи далавчит “Комета” төрлийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн сэргээн тэдний гадаадад нийлүүлэх боломжтой болсон тухай Орос-Грекийн эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдаан дээр Оросын Тээврийн сайд Максим Соколов мэдэгджээ.

“Бид шинэ хөлгийг “Чайка” гэсэн гоё нэрээр нэрлэсэн.Учир нь Валентина Владимировна Терешкова депутат нь байгаа Рыбинск, Ярославск мужид үйлдвэрлэлийг сэргээсэн байгаа. Терешкова сансарт нисэхэд нь түүний дуудлагын нэр “Чайка” байсныг та нар санаж байгаа” гэж Соколов тайлбарлав.

Оросын тал тэднийг Грекийн худалдан авагчдад  нийлүүлэхэд бэлэн гэж сайд мэдэгдэв.

Усан онгоцны засварын «Вымпел» завод нь Грекийн «Аргонавтики плоес» компанитай «Комета 120М» хөлгийг үйлдвэрлэн нийлүүлэх талаар хамтран ажиллаж байгаа гэнэ. Одоогоор дөрвөн хөлгийг нийлүүлэх гэрээтэй. Нэг хөлгийг 6 сая еврогоор босгож байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. jinguidel ugui jinhene baigaliin us harah

    0 0 Хариу бичих