Өнгөрсөн амралтын өдрүүдэд 95 согтуу жолоочийг журамлажээ

Б.Мичид


Замын цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 411 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

2017 оны 06 дугаар сарын 17,18-ны амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 95 жолоочийг илрүүлэн саатуулсан байна.

Мөн зам тээврийн ослын 411 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7, мөргөлдсөн 13, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагймин алба шалгаж байна.

Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр хоёр хүүхэд өртжээ. Тухайлбал Баянгол дүүргийн  нутаг Өргөө кино театрын урд замд “Crown” маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, ганцаараа явж байсан 6 настай Б-г мөргөж гэмтээсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)