Сэлбэ голыг цэвэрлэж байна

Б.Мичид


Сүхбаатар дүүргийн 7-р хороо Сэлбэ голын тохижилттой хэсэгт буюу Зуун айлын гүүрнээс Голден Вилл хотхоны гүүр хүртэл лаг цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.

Тухайн хэсэгт лаг хагшаасыг тунгаах байгууламжгүйн улмаас  лаг ихээр хуримтлагддаг мөн автомашин механизмын орц гарцгүй учир цэвэрлэгээний ажил хийхэд хүндрэлтэй байдаг.

Ард иргэдийн амрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор, Сэлбэ голын усан толионы хэвийн ажиллагааг хангаж, ихээр хуримтлагдсан лаг хагшаасыг цэвэрлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус газрын Засвар, ашиглалтын албаны далан суваг болон шугам сүлжээний инженер техникийн ажилтан, засварчид, мөн хүнд даацын машин 3, механизм 4, үйлчилгээний машин 3 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)