Он гарсаар 28 хүн усанд живж амиа алджээ

З.Хүслэн


Амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан иргэдийг ой, хээрийн түймэр, гол усны осол, үерийн аюул, болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 16, 11 аймгийн 55 суманд 86 удаа, нийт 102 удаа гарсан байна. Мөн 2017 оны зургадугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд  28 хүн усанд живж, амь насаа алдсан байна.Тэдний зургаа нь хүүхэд байсан бол 22 нь насанд хүрэгсэд байжээ. Энэ талаар өнөөдөр 15.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг мэдээлэл хийх юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ