Кайл Снайдер АНУ-ын шилдэг бөх болов

Б.Тайван


“Рио-2016” олимпийн наадмын аварга, 2015 оны Лас Вегасын дэлхийн аварга Кайл Снайдер 2016 оны АНУ-ын шилдэг бөхөөр тодорлоо. Олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга домогт бөх Жон Смитийн нэрэмжит энэхүү шагналыг өдгөө 21 настай Снайдер сүүлийн хоёр жил дараалан хүртэж байгаа нь энэ. Снайдер 2016 онд Риогийн олимпийн наадам, Америкийн АШТ, Олимпийн сонгон шалгаруулах, Оюутны УАШТ, клубийн ДАШТ-д түрүүлж, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Дортмундын Гранпри, Александр Медведийн нэрэмжит ОУТ-д хүрэл медаль хүртсэн амжилтаар тус шагналыг хүртсэн юм. АНУ-ын шилдэг бөхийн шагналыг 1992 онд анх олгосон бөгөөд Жон Смит тодорч, түүнээс хойш түүний нэрэмжит болгосон. Олимп, дэлхийн аварга Жордан Барроуз хамгийн олон удаа буюу гурав, Жо Уильямс, Каел Сандерсон, Кайл Снайдер нар тус бүр хоёр удаа тус шагналыг хүртэж байв.

АНУ-ЫН ОНЫ ШИЛДЭГ БӨХЧҮҮД
2016 он - Кайл Снайдер
2015 он - Кайл Снайдер

2014 он - Тервел Жлагнев
2013 он - Жордан Барроуз
2012 он - Жордан Барроуз
2011 он - Жордан Барроуз
2010 он - Жейден Бергман
2009 он - Жейк Герберт
2008 он - Хенри Сехудо
2007 он - Даниел Кормье
2006 он - Билл Задик
2005 он - Толли Томпсон
2004 он - Каел Сандерсон
2003 он - Каел Сандерсон
2002 он - Жо Уильямс
2001 он - Жо Уильямс
2000 он - Брэндон Слэй
1999 он - Стивен Нил
1998 он - Самуэль Хэнсон
1997 он - Лес Гачес
1996 он - Кендалл Кросс
1995 он - Кевин Жексон
1994 он - Мелвин Дуглас
1993 он - Терри болон Том Брандс
1992 он - Жон Смит

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)