Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг авч эхэллээ

З.Хүслэн


Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн материалыг дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст авч эхлээд байна. Зөвшөөрөл хүссэн материалыг зургадугаар сарын 27-ны өдрийг хүртэл авах ажээ.

Зөвшөөрөл хүссэн материалыг дүүрэг хүлээн авч, улмаар дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас гарсан ажлын хэсэг зургадугаар сарын 28-29-ний өдрүүдэд сонгон шалгаруулж, 30-ны өдөр олон нийтэд нээлттэй зарлах юм байна. 

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл, Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны 110 зөвшөөрөл олгохоор болсон. Хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгоно гэдгийг НМХГ-аас мэдээлсэн билээ. Харин худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)