Зүүн Азийн өсвөрийн шатарчдын тэмцээн Улаанбаатарт болж байна

Х.Дэлгэрэх


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 17-26-ны өдрүүдэд зохиогдож буй Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байна.

Тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Азийн шатрын холбооны гишүүн холбоод өрсөлдсөнөөс Монголын шатрын холбоо шалгарч, Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын тэмцээнийг эх орондоо анх удаагаа зохион байгуулж байна.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 10 орны нийт 452 тамирчид мэргэн оюунаа сорин өрсөлдөж байна

Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран энэ зохион байгуулж буй аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)