Оросын нисэх хүчин террористуудын хоёр хээрийн даргыг устгажээ

Ш.Самбуу


Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байрлалд Оросын Агаар сансрын хүчин агаар цохилт өгч хоёр хээрийн дарга 180 дайчдыг нь устгажээ. Энэ тухай Оросын БХЯ мэдээлсэн байна.

“Зургаадугаар сарын 6, 8-нд Оросын Агаар, сансрын хүчин агаарын цохилтуудыг Исламын улс бүлэглэлийн байрлалд өгч ИУ-ын хээрийн дарга Абу Умараль-Бельжики, Абу Ясиналь-Масри хоёрыг устгалаа” гэж БХЯ мэдээлэв. Мэдэгдэлд өгүүлснээр 16 авто ба хуягт техник, нэг их буу, удирдлагын дөрвөн байр, зэвсэг, сум хэрэгслийн агуулахыг” устгажээ.

Зургаадугаар сарын эхээр Оросын нисгэгчгүй аппаратууд ИУ бүлгийн Дейр-эз-Зорхотын зүг нэвтрэх бэлтгэл хийж байсныг илрүүлсэн байв. Тавдугаар сарын 5-нд Жанжин штабын Оператив газрын тэргүүн СергейРудской мэдэгдэхдээ, гал зогсоох бүсийн  үйл ажиллагааг идэвхжүүлсэний дараа гурван жил исламчуудын бүслэлтэд байгаа Дейр-эз-Зорыг бүслэлтийг  сэтлэх болно гэсэн байлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. "ХОЁР ХЭЭРИЙН ДАРГА" ХА ХА. Ш.МЯГМАР Л ИНГЭЖ ОРЧУУЛДАГСАН

    0 1 Хариу бичих
  2. бүтэн жил бөмбөгдөөд одоо л байгаа онож сурч байгаа юм уу энэ оросууд, ойрд л том том дарга нарыг бөмбөгдөөд устгаад унах чинь

    0 0 Хариу бичих