Түймэрт 58 хүн үрэгдсэн байж магадгүй гэж цагдаагийнхан мэдэгдэв

Ш.Самбуу


Лондоны Grenfell Tower орон сууцны олон давхарт гарсан галын улмаас үрэгдэгчдийн тоо 58 болж магадгүй гэж Скотленд-ярдын төлөөлөгч Стюарт Канди мэдэгдсэнийг Reuters дамжуулав.

“Бидэнд байгаа мэдээллээр, тэр шөнө Grenfell Tower орон сууцнаас 58 хүн сураггүй алга болсон. Харамсалтай ч тэднийг амь үрэгдсэнд тооцож байна” хэмээн тэр хэлжээ. Эмнэлэг 24 хүн эмчлүүлж байгаагийн 12 нь маш хүнд байгаа ажээ.

Лондоны цагдаагийн газар одоо албан ёсоор 30 хүнийг амь үрэгдсэн гэж үзэж байна.  Эрх баригчид болсон  хэрэг явдлыг нарийвлан шалгахаар амлаад байгаа ба уг байрнаас гарган нүүлгэсэн хүмүүсийг  мусульман, христийн сүмийн тусламжийн төвүүдэд байрлуулсан байна.

Гал Лондоны 24 давхар байранд зургадугаар сарын 14-нд гарсан юм. Байшин тэр жигтээ шатжээ. Байранд голчлон Африк ба Ойрхи  Дорнодын гаралтай хүмүүс амьдарч байлаа. Хэвлэлийн мэдээгээр, байрыг зассан барилгачид байрны засварын материалд хэмнэлт хийж чанаргүй материал ашигласан гэж бичжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)