ЦЕГ: Хятад иргэд хүүхэд хулгайлахыг завдсан гэх хэрэг бүртгэгдээгүй

П.Мөнхжаргал


БНХАУ-ын иргэн дахин хүүхэд хулгайлахыг завдлаа гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдлаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн мэдээлэлд зургаадугаар сарын 12-нд “Драгон” төв дээр хүүхэд хулгайлахыг завдсан гэж дурдсан байсан. Гэтэл ийм хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна. Баримтгүй, ташаа мэдээлэл цацагдсан байгаа тул цааш нь тарааж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье” гэв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ