Г.Ариунбаатар “Кардифф”-аас гурван цом хүртлээ

Х.Дэлгэрэх


МУГЖ Г.Ариунбаатар  “BBC” агентлагаас жил бүр тодруулдаг шилдэг дуурийн дуучин шалгаруулах “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдааны романс төрөлд тэргүүн байр эзэллээ. Тэрээр тус тэмцээнд ари болон романс төрлөөр өрсөлдсөн бөгөөд ари төрөлд шилдэг тавын нэгээр шалгарч, шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг мөн авсан байна.

Тэрээр тэмцээний явцад Ф.Шуберт, П.И.Чайковский, Г.Форе болон хөгжмийн зохиолч Б.Шаравын  уран бүтээлүүдийн дээжээс хүргэжээ.

“The Song Prize” төрөлд тэрээр Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлдсөн билээ. Тэмцээний үеэр түүний тухай "Тэр дуучныхаа хэмжээнд яг л байгалийн хүч мэт байлаа. Бас түүний уужим хоолой гэдэг ч бас зөв үг. Гэхдээ ганцхан хоолой гэхээсээ илүү өөрийгөө дуундаа бүрэн татаж оруулж байгаа тэр мөн чанарыг нь ярих нь зүйтэй. Түүний өмнө үнэхээр, үнэхээр сайхан ирээдүй байна" хэмээн зөвлөх шүүгч Мэри Кинг ярьжээ.

Энэ удаагийн“Cardiff singer of the world” тэмцээнд Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар оролцсон бөгөөд 400 гаруй оролцогчдоос хоёул шилдэг 20-т багтаад байсан юм.

МУГЖ Г.Ариунбаатар сүүлийн шатандаа Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг монгол хэлээрээ дуулсан нь ийнхүү шүүгчид, үзэгчдийг дуу алдуулахад хүргэсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. saihan zaluu mini targalj bolohgui shuu,goe baigaarai ,hairtai shuu,amjilt

    0 0 Хариу бичих
  2. мундаг дуучин. Эх орон өрд түмэн чинь бахархаж бна. Бурхнаас заяасан авьяас хишгийг дааж яваарай. амжилт

    0 0 Хариу бичих
  3. Үнэхээр агуу Чи Аргагүй Монгол хүн тэр тусмаа агуу Шаравыг дэлхийн хүн болохыг нь баталсан нь бүр агуу

    1 0 Хариу бичих
  4. Нэг хүн хамаг цомыг нь хамчихдаг ямар сонин тэмцээн бэ, үнэхээр тийм сайн байсан юм уу, эсвэл тийм чансаа муутай тэмцээн байсан юм уу

    0 2 Хариу бичих
    • Атаач сэтгэлээ ариулахгүй бол ёи бүр балрахаар дээрээ байна шүү. Англи хэлтэй бол Cardiff World singer festival 2017 гэж ороод үз дээ. Энэ талын өндөр боловсролтой хүмүүс сэтгэгдлээ биёэсн байгаа үз, унш, тунгаа

      1 0
    • Хөөрхий чи мөн өрөвдмөөр юмаа

      2 0
    • атаархуу гөлөг

      1 0
  5. Ок. Агуу хүү, сайн хүү, мундаг хүү. Хамгийн гол ирээ дарж даруухан дөлгөөн ухаалаг яваарай. Битгий нэр алдарт эрдээрэй хөөрч сагсуурч болохгүй шүү

    2 0 Хариу бичих
  6. Ямар сайхан мэдээ вэ. Ариунбаатараар маш их бахархаж байна . Цаашдын уран бүтээлд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе.

    1 0 Хариу бичих