ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Зургаадугаар сарын 19

Ш.Самбуу


Бэлгийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр

Зургаадугаар сарын 19-нд сөргөлдөөний үеэрх бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2015 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн № A/RES/69/293 тоот тогтоолоор энэ өдрийг бий болон олон улсын болон улс доторх иргэний дайны үеэр улс төр, шашин, үндэстний шалтгаанаас үл хамааран гарч байгаа бэлгийн хүчирхийлэлд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилго тавьжээ.

Бөмбөрцгийн радиусыг тооцоолж гаргажээ

МЭӨ 240 онд Грекийн эрдэмтэн Эратосфен Киренский дэлхийд анх удаа дэлхийн бөмбөрцгийн радиусыг бодож гаргажээ. Эратосфен Киренский (МЭӨ 276 оноос МЭӨ 194 он.) нь эртний Грекийн тооч, одон орон судлаач, газар зүйч ба яруу найрагч хүн.

Түүний гол бүтээлүүдийн нэг нь дэлхийн радиусыг тооцоолсон нь юм. Эртний египетчүүд зуны өдөр хоногийн тэнцлээр нар Сиенад (өнөөгийн Асуан) гүнзгий худгийн ероолд тусдаг мөртлөө Александрид тийм үзэгдэл гардаггүйг ажиглажээ. Эратосфен үүнийг дэлхийн бөмбөрцөгийн радиусыг тооцохдоо ашигласан байна.

МЭӨ 240 оны зургадугаар сарын 19-нд нар хамгийн өндөр байх цагт Александр хотод тэрээр урт зүү ба скафис гэсэн аягыг хэрэглэн нар ямар өнцгөөр тэнгэрт байгааг тогтоожээ. Хэмжилтийн дараа 7 градус 12 минут буюу тойргийн 1/50 гэсэн тоог гаргаж авсан байна. 

Гэхдээ Эратосфен ямар шатлалыг ашигласныг мэдэхгүй. Грекийн шатлал нь 178 м байсан бол дэлхийн радиус Грекийнхээр 7,082 км, Египетынх нь 6,287 км болж байгаа юм. Орчин үеийн хэмжилтээр дэлхийн радиусын хэмжээ нь 6,371 км болдог.

Боолчлолыг халсан хуулийг баталгаажуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн тус орны нутаг дэвсгэрт боолчлолыг халсан хуулийг баталгаажуулав. Боол эзэмшигч өмнөд мужуудыг хойд мужууд иргэний дайнд ялсаны дараа АНУ-д боол зөөх ажиллагаа зогссон юм. Ерөнхийлөгч 1862 онд боолчлолыг халсан хуулийг баталгаажуулж,1863 оны нэгдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын тунхаглалыг гарган холбоотны арми боолын эздийн гарт байгаа боолчуудыг чөлөөлөх уриалгыг тэнд суулгаж өгсөн байлаа. Гэхдээ Тунхаглалын тэр уриа иргэний дайныг дуустал онцын нөлөөгүй байлаа.

Розенбергийнхнийг цаазлав

1953 онд Зөвлөлтийн талд тагнуул хийсэн хэргээр нэгэн гэр бүлийн хос Юлиус ба Этель Розенберг нарыг АНУ-д цаазалжээ. 1951 оны дөрөвдүгээр сарын 5-нд физикч Юлиус Розенберг эхнэр Этелийн хамт Зөвлөлтөд цөмийн бөмбөгийн нууцыг өгсөн гэж цаазаар авах ял сонссон юм. Хэн ч Зөвлөлтөд цөмийн бөмбөгийн нууцыг тэд дамжуулсан эсэхийг мэдэхгүй. Хосууд эцсээ хүртэл өөрсдийгөө гэм буруугүй гэж байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)