Э.Макроныг хүчирхэгжүүлсэн Францын сонгууль

Х.Батсайхан


Францын парламентын сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өчигдөр болж, Ерөнхийлөгч Э.Макроны “Урагшаа” хөдөлгөөн ялалт байгууллаа. Тус хөдөлгөөний нэр дэвшигчид 577 суудлын 300 гаруйг авах нь тодорхой болжээ. Хөдөлгөөн нь жил гаруйн өмнө л байгуулагдсан, нэр дэвшигчдийн ихэнх нь улс төрийн туршлагагүй гээд өөлөх зүйл олон байсан ч францчууд шинэ Ерөнхийлөгчөө хүчирхэгжүүлж, бүх л боломжийг олгох сонголтыг ийнхүү хийлээ. Тэрээр Ерөнхийлөгч болсныхоо дараа улс орны эдийн засгийг сайжруулах бизнес төлөлвлөгөө боловсруулсан бөгөөд хэрэгжүүлэхийн тулд Парламентын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа талаараа ард иргэддээ олонтаа хандж байсных нь үр дүн ийнхүү гарч, сансандаа хүрч чадлаа.  

Хоёрдугаар шатны санал хураалтад сонгогчид идэвх муутай оролцжээ. Нийт сонгогчдын 42 хувь нь л оролцсон нь таван жилийн өмнөхөөс илт буурсан үзүүлэлт аж.

Бусад намууд ямар санал авав

Э.Макроны нам Парламентад дийлэнх олонх болоход шаардлагатай 289 суудлыг авч чадсан нь Францын улс төрийн бусад хүчнүүдийн хувьд хүнд цохилт боллоо. Ялангуяа сүүлийн таван жилд төрийн эрхийг барьсан социалистууд дөнгөж 41-49 суудал авах магадлалтай болсон нь бүх цаг үеийн хамгийн муу амжилт болжээ. Байдал ингэж эргэсэнтиэй холбогдуулан Социалист намын дарга Жан Кристоф Камбаделис намын даргын суудлаасаа огцорч, зүүний үзэлт намуудад хандан шинэлэл хийхийг уриалжээ.

Жан Мари Ле Пены “Үндэсний фронт” нам 15 суудал авахаар тлөвлөсөн ч дөнгөж найман суудалтай хоцорсон байна.

Ж.М.Ле Пен сонгогдсон ч ойрын хоёр шада нь ялагдал хүлээжээ. Тэрээр сонгуулийн дараа хийсэн мэдэгдэлдээ “э.Макронд ард түмэн итгэл хүлээлгэж, олонх болголоо. Гэхдээ Түүний хийх гэж байгаа шинэчлэлийг бүх францчууд 100 хувв дэмжиж байгаа гэж хэлж болохгүй. Манай үндэстнийг сулруулах бодлогыг ард түмэн дэмжихгүй гэдгийг санах хэрэгтэй” хэмээн онцолсон байна.      

Э.Макроны хэрэгжүүлэх бодлого юу вэ

Э.Макроны намыг Парламентад олонх болоход хэрэгжүүлэх бодлого нь голлон нөлөөлсөн гэдгийг дээр дурдсан. Тэгвэл энэ бодлогынх нь хамгийн чухал хэсгүүдийг танилцуулъя.

-Төсвөөс ойрын таван жилд 60 тэрбум евро (51 тэрбум фунт, 65 тэрбум ам.доллар) хэмнэнэ. 

-Төрийн албан хаагчдын тоог 120 мянгаар цөөлнө.

-Хөдөлмөрийн зах зээлийг шинэчилж, тэтгэврийн тогтолцоог хувийн тэтгэврийн тогтолцооны зарчимд оруулна. 

Намын даргын үүрэг гүйцэтгэгч Кэтрин Барбару сонгууль дууссаны дараа санаж сэдсэн ажлаа үргэлжлүүлэхээр ажиллаж эхэлсэн гэсэн мэдэгдлийг тэр даруй хийсэн байна.

“Урагшаа” хөдөлгөөний нэр дэвшигчид

Ирэх таван жилд Франц улсыг удирдахаар сонгогдсон Урагшаа хөдөлгөөний нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байна. Анхаарал татах болсон шалтгааныг дээр өгүүлсэн. Тус намын нэр дэвшигчид юуны өмнө, нийгмийн маш олон салбарыг төлөөлж байгаагаараа онцлогтой. Бухтай тулалдагч тореадор, Руандагийн дүрвэгч, математикч гээд зүсэн бүрийн нөхөд бий. Э.Макроны хувьд нэр дэвшигчдээ энэ тал дээр огц цензурдээгүй гэж хэлж болохоор. Тэрээр ганц л зүйлд, тодруулбал жендерийн асуудалд л анхаарлаа хандуулж байсан бөгөөд нэр дэвшигчдээ жендерийн хувь яг 50:50 харьцаатай сонгожээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)