Г.Ариунбаатарт зориулж дуу зохиожээ

Б.Оюу


“Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарт зориулж цагдаагийн “Сүлд” чуулгын хамт олноос “Амжилт хүсье анд минь” хэмээх дуу бүтээжээ.

Үгийг цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн, аяыг Д.Мөнхбаяр хийж, тус чуулгын дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Дарханбаатар дуулсан байна. Түүний Их Британийн Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүн Уэльс орны нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World тэмцээний романсын төрөлд түрүүлж, ари төрөлд шилдгээр шалгарсан амжилтаар нь бахархаж ийнхүү дуу зохиосноо тус чуулгын хамт олон онцоллоо.

Дуучин Г.Ариунбаатар цагдаагийн “Сүлд” чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. За ингээд л монгол хvний эх захгvй долигнолт долоолт, магтаалд живж эхлэнэ дээ! Яана даа! Аса шиг л юм болох байхдаа!

    0 0 Хариу бичих