Германы хотууд дизелийн машинуудыг хориглож эхлэв

Ш.Самбуу


Бавари муж дизелийн машинуудад хориг тавихыг хүсч байна. Мюнхен хотын обербургомистр Дитер Райтер тийм  шийдвэр нь ухаалаг гэж хэлжээ. Үүнтэй зэрэгцээд авто аж үйлдвэрийн төлөөлөгчид үнэ эрс унана гэсэн түгшүүртэй болжээ.

BMW компанийн удирдлага ийм санаачлагыг шүүмжилж байна. Тэд хүрээлэн буй орчны бохирдлын асуудлыг үүнээс өөр аргаар шийдэж болно гэж үзжээ.

"Хэрэв бид хотуудын агаарын чанарыг сайжруулахаар үнэнхүү хүсч байгаа бол хүмүүст хөдөлгөөнт амьдралын хэм хэмжээг эрхэмлэх нь чухал гэж уриалга гаргах ёстой.  Хоригийн аргаар асуудлыг шийдэхгүй " гэж тэд хэлж байна.

Германы том хотууд дизелийн машинаас татгалзах болсныг хэвлэлээр мэдээлж байсан юм.  Германы Handelsblatt хэвлэлийн явуулсан олон нийтийн санал асуулгаар, Берлин, Кёльн, Гамбург зэргийн есөн хот “агаар бохирдуулагч” авто үйлдвэрлэгч нарт  “үгүй” гэж хэлэхэд бэлэн байгаа ажээ.

Дизелийн хамгаалахаар зөвхөн Дрездене, Вуппертал, Дортмунд л бэлэн байна гэж Handelsblatt бичсэн байв. Ганновер, Дюссельдорф,  Мюнстер одоогоор үгээ хэлээгүй гэнэ. Штутгартын Холбооны газар нутаг ирэх жилийн эхнээс хуучин дизелийн хөдөлгүүртэй машинуудад хориг тавихаар төлөвлөжээ.

"Дизельгейт"  гэх хэргийн дараа  машин үйлдвэрлэлд сэтгэн бодож, цэвэрлэгдэх шаардлага гарсан гэж Volkswagen өөрөө хэлсэн байв. Тус  концерн удэлхий даяар 4,7 сая дизелийн машинаа шинээр тоноглосон гэж VW компанийн тэргүүн Матиас Мюллер Ганноверт болсон  нийтийн цуглаан дээр хэлсэн юм. Дизелийн дуулиан нь 11 сая машиныг хамарсан байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)