400 жилийн настай бурхан дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

Х.Дэлгэрэх


400 гаруй жилийн настай хосгүй үнэт бурхан дээрэмдсэн этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Хэнтий аймгийн Чингис хотод оршин суух иргэн Г-ийн гэрт үл таних хоёр хүн дайран орж, гэрийн эздийг айлган сүрдүүлж, XV-XVI зууны үед хамаарах хосгүй үнэт “Сармагчин дүртэй бурхан”-ыг дээрэмдэн авч явсан байна. Уг хэргийг үйлдсэн гэх сэжигтнээр 28, 30 настай, Улаанбаатар хотод оршин суух Н, Э, А нарыг баривчлан шалгаж байгаа юм.

Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өндөр ур чадвар гарган илрүүлсэн байна.

Уг бурхныг "ганеш" гэж нэрлэдэг бөгөөд эд баялаг, аз жаргал, амжилт авч ирдэг заан толгойт бурхны хувилгаан бичин дүрт бурхан аж. Хохирогч Г-ийн гэр бүлийнхэн уг бурхныг 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн талаараа мэдүүлжээ.

Сэжигтэн Н, Э, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. unetei ym hargdhgui l bna shuuu wahahaaaaa

    0 0 Хариу бичих
  2. whaaaaaat 400 ??

    0 0 Хариу бичих