Лондоны гудамжинд автомашинаар олон хүнийг дайрчээ

Х.Батсайхан


Лондон хотын Севен Систерс гудамжинд фургон машинтай этгээд гудамжаар явж байгаа хүмүүсийг дайрсан хэрэг гарчээ. Хотын цагдаагийн газар олон хүн дайрагдаж гэмтсэнийг баталсан ч тоо зэрэг нарийн мэдээлэл өгөөгүй байна. Хэрэгтэй холбогдуулан нэг хүнийг баривчилжээ. Харин “Daily Mail” сонин дор хаяхан 10 хүн хохирсон гэсэн мэдээлэл цацаж байна.

Сонины сурвалжлагч гэрчүүдтэй уулзахад замаар явж байсан фургон машин гэнэт замаас гарч, Финсбери сүмийн орчимд явган зорчигчийн хэсгээр явж байсан бөөн хүмүүсийг шууд дайрсан гэсэн зүйл ярьсан гэнэ. Гэхдээ энэ үйлдэл нь санаатай байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Лондон хотод өмнө нь алан хядагчид дээрх аргаар халдлага үйлдэж байсан тул цагдаа нар хэргийг халдлага байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм байна. өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр Английн иргэн Эдриан Рассел гэгч автомашинаар явган хүмүүсийг дайрч, таван хүний аминд хүрэн хэдэн арван хүнийг гэмтээсэн хэрэг гарч байсан юм. Гэмт этгээд лалын шашинд орж, нэрээ Халид Масуд болгон өөрчилсөн нэгэн байсан бөгөөд халдлагынхаа үеэр хууль сахиулагчдын суманд алагдсан юм.        

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ene udaa tsagaan arist hun muslumuudiin esreg terror uildsen hun dairsanii daraa bi bukh muslimuudiig almaar bna gej hashgirch bsan gene odoogoor 1 hun nas barj 10 hun sharhadsan finsbury parkd olon muslimuud amidardag

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ