Катарт долларын хямрал нүүрлэв

Ш.Самбуу


Катарын хүн амыг тусгаарлах Саудын кампанит ажил  тавьсан зорилгодоо хүрч чадахгүй болж байна. Турк, Ираны зүгээс Персийн булангийн тусгаарлалтад орсон оронд сайн дураар туслаж, нутгийн ажил хэрэгч хүмүүс сүүний импорт хорогдсоныг нөхөхөөр  ажиллаад эхэлжээ.

Гэтэл үүний хажуугаар  илүү хурц асуудал үүсээд байна. Катарын санхүүгийн системийн долларын нөөц бараг шавхагдлаа. Bloomberg агентлаг мэдээлснээр,  Катарын хэд хэдэн банк долларын хадгаламжийн хүүг нэмжээ. Учир нь Катарыг тусгаарлах Саудын кампани нь бусад араб орнуудыг бодвол чангарч байна.

Зээлдүүлэгч нар нь Лондоны банк хоорондын ханшны саналаас 100 шатлалаар илүүтэй шагналыг амлан бүс нутгийн банкуудад долларын  нөөцтэй болгох арга хэмжээг авч байна. Зургадугаар сарын 5 хүртэл 20 хувийн ханштай байсан юм.

Зарим банкнууд брокеруудаар дамжуулалгүйгээр орон нутгийн хөрөнгө оруулагч нартай шууд харьцах болов. Тэд оруулсан мөнгөний хэмжээгээр нь хөрөнгө оруулагч нартай шууд ханшаа тохирч байна.

Катар нь дэлхийн хамгийн баян орнуудын нэг бөгөөд шахмал хийн үйлдвэрлэлээр  дэлхийд тэргүүлдэг. Саудын Араб, АНЭ, Бахрейн эдийн засаг ба дипломат харилцаагаа  тасалсаны дараа Катар долларын нөөцөө нэмэгдүүлэхээр зүтгэж байна. Катарын Ирантай нөхөрлөж, бүс нутгийн террористуудыг дэмжсэн гээд  арабын орнууд ийм арга хэмжээг авч байгаа юм.

Хөрш орнуудынх нь зарим банкууд  бүслэн хаалт өргөжинө гэж болгоомжлон Катар дахь мөнгөний урсгалаа хязгаарлаж эхэлсэн байна. Банкууд “хямралд умбах” эрсдэлийг  хийх нь юу л бол. Гэхдээ зээлийн зарлага нэмэгдэж байгаа учраас банкууд зээлийн асуудалд болгоомжтой хандах нь ойлгомжтой гэдгийг Ойрхи Дорнод дахь Capital Economics-ийн эдийн засагч Жейсон Тави тэмдэглэсэн байна 

Катарын Төв банкны мэргэжилтнүүд энэ талаар тайлбар хийлгүй удаж байснаа өнгөрсөн даваа гаригт “банкны систем тасалдаагүй ажиллаж байна” гэжээ. Катар өөрийн  валют эдийн засгийг хамгаалах  санхүүгийн хангалттай нөөцтэй гэж Сангийн сайд Али Шариф Аль Эмади хэлээд хямралын үзүүлэх нөлөөг багасган мэдэгдэв. Катарын хөрөнгийн бирж дэх уналтыг “энэ бол гарч буй хэрэг явдалд үзүүлсэн  “ердийн”  үзэгдэл хэмээн Аль Эмади тайлбарлажээ.

Сөргөлдөөн эхэлснээс хойш ханш нэмэгдэх “онцын” гэхээр зүйл гараагүй хэмээн Ойрхи Дорнодын томоохон зэлдүүлэгч Qatar National Bank мэдэгдээд байгаа.


Хөрөнгө оруулагчид  катар хувьцааг худалдан риалын эсрэг дамлан хийж байна. Тэд хямралд Катар аль зэргээр тэсэх вэ гэдгийг таамаглан бодож байна. Риал мөнгөний 12 хугацаатай тэргүүлэх гэрээ нь өнгөрсөн долоо хоногт доллартай харьцуулахад 588 пунктаар доошилсон байсан нь 2001 оноос хойш гараагүй үзэгдэл болов. Дараагийн өдөрт нь 500 пункт хүртэл  ханш буурлаа.

Дөрөвдүгээр сарын сүүлчээр үйлчлүүлэгч нарынхаа гадаад валютын хадгаламжийн   21,4% депозиттой байсан юм. Рецидентын биш депозит нь 781 тэрбум риал ($213 тэрбум)  гэх  нийт хэмжээний 24 хувь болсон байжээ.  

Персийн булангийн бүсийн бүх  бүх мөнгөний ургалыг тэсэн гарах хангалтай хүчин чадал  Катарын банкуудад байгаа гэж S&P Global Ratings үзлээ. S&P агентлаг өнгөрсөн долоо хоногт Катарын урт хугацааны чансааг нэг төвшнөөр доошлуулан "AA-" болгосон байлаа.

Америкийн Коннектикут мужийнх шиг хэмжээтэй Катар нь 2,7 сая хүнээ хооллохын тулд доллараар төлөгдөх импортын хамааралтай. Катар бас барилгын  материал гаднаас аван 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-д бэлтгэж байна.


Reuters мэдээлснээр, долларын хомсдол Катар дахь мөнгө солих цэгүүдэд ажиглагдаж байгаа гэнэ. Тэр нь ар гэртээ мөнгө шилжүүлэх гэсэн гадаад ажилчдын хувьд хүндрэл гаргаж байна.
“Бүх банкууд, мөнгө солих цэгүүдэд доллар дутагдаж байна. Валют солих цэгүүд  бусад орнуудаас валют авахаар оролдож байгаа” хэмээн UAE Exchange  дэх дилер хэлжээ.

Одоо Катарт салбартай барууны ихэнх банкууд бизнесийг хэвийн явуулж байгаа нь тэд Катарын хэрэгжүүлж байгаа олон тэрбумын барилгын төслүүдээ алдахыг хүсэхгүй байгаатай холбоотой. Тэдний түгшүүр нь орон нутгийн сөргөлдөөн олон улсын хэмжээнийх болох вий гэсэнд л байгаа ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)