Б.Хишигбаатар хурц арслан боллоо

Б.Тайван


Бөхийн цол, чимэг олгодог Бүх цэргийн наадам Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн бямба гаригт боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Б.Номиндалай, Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү, Ш.Бямба-Очир, Д.Цэвэлсодном тэргүүтэй аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Балганы Хишигбаатар түрүүлж, хурц арслан чимэг хүртлээ. Харин үзүүрт аймгийн нэмэх начин О.Батжаргал үлдэж, цэргийн заан цол хүртсэн бол их шөвөгт аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарав. Энэ барилдаанд тав давж шөвгөрсөн Б.Бадрах цэргийн начин цол, аймгийн арслан М.Бадарч, Б.Даваа-Очир, О.Хангай нар чимэг нэмлээ.  

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)