Өнөөдөр болох зарим үйл явдал

Eagle.mn


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгийн үеэр тус салбарынхан үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд зарим төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлэх юм. Мөн иргэдийг 20 мянган нээлттэй ажлын байранд бүртгэхээс гадна элэгний В, С вирустэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ олон нийтэд танилцуулах юм. 

ОУСС-аас Мазаалай хиймэл дагуулыг задгай сансарт чөлөөлөх буюу Монгол Улсын анхны хиймэл дагуул өөрийн тойрог замдаа орж ажиллаж эхлэх түүхэн үйл явдал нь 2017 оны 7 сарын 7нд болохоор урьдчилсан байдлаар товлогдсон. Анхны сигнал хүлээж авах, МУ-ын төрийн дууллыг Мазаалай хиймэл дагуулаас эгшиглүүлэх түүхэн үйл явдлын талаар МУИС-ийн удирдлагууд, Мазаалай хиймэл дагуулын ажлын хэсгийхэн өнөөдөр 15.00 цагт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байр, дугуй зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.

 ХСИС-ийг төгсөгчид, цол, диплом, энгэрийн тэмдгээ гардан авах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Тус ёслолд ХЗДХ-ийн сайд, ХХЕГ, Цагдаа, Онцгой, Шүүхийн Шийдвэр зэрэг агентлаг байгууллагын удирдлага, төгсөгчдийн эцэг эх, эрдэмтэн багш нар оролцоно.

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн амь насыг аврах “ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ...” сайн үйлсийн аяныг нийсэл хот, орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд РОК ПОП ДУУЧДЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ өнөөдөр 19:00 цагт Улаанбаатар паласт болно.

Боксын "Ulaanbaatar cup" олон улсын тэмцээн болохтой холбогдуулан МБХ-ноос өнөөдөр 11:00 цагт Спортын төв ордны 303 тоот өрөөнд мэдээлэл хийнэ. Энэ үеэр мөн сэтгүүлчдэд мандат олгох юм байна.

Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр 14.00 цагаас ХХААХҮЯ-ны хурлын зааланд болно. Энэ уулзалт зөвлөгөөнөөс Францаас ирсэн 4 төрлийн ашиг шимтэй өндөртэй бог малын талаар танилцуулахаар төлөвлөжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)