Ихэнх нутгаар бороотой

Eagle.mn


20-21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж сэрүүхэн байна. 2017 оны 06 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав болон Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 31-36 градус, говийн аймгуудын өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)