Португалид гарсан ойн түймрийн улмаас амиа алдагсдын тоо 43 хүрчээ

Х.Дэлгэрэх


Португалид гарсан ойн түймрийн улмаас 43 хүн амиа алдаж, 59 шархдаад байна. Гал Лисабон хотоос 150 километрийн зайд орших Лейриа хотод орон нутгийн цагаар бямба гарагийн орой гарч эхэлсэн байна. Түймрийг унтраахаар 1700 гал сөнөөгч, 160 гаруй машин техник ажиллаж байна.

Португалид 40 градусаас дээш гарсан дулаантай хэт халууны үе үргэлжилж байгаа бөгөөд хуурай аянга цахисны улмаас түймэр үүссэн тухай тус улсын Ерөнхий сайд Антонио Коста мэдэгджээ.

Амиа алдагсдын 16 нь хот хоорондын замд зорчиж явахдаа галд өртөн машиндаа нас барсан аж. Тэдний ихэнх нь түймэр гарч эхлэх үед галд өртжээ.

Түймэр гарсантай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Марсело Ребело Лейриа хотноо айлчилж түймэрт өртсөн иргэдийн ар гэрийнхэнд бүх Португаличуудын өмнөөс эмгэнэл илэрхийлжээ.

Мөн Испани улсаас гал сөнөөх ажиллагаанд хоёр ус шүршигч онгоц хандивласан байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Мие Мантуугийн бөгсийг сайн долоодог сайт болжээ. Ахиж танай сайтаар зочлохгүй. Туй туй чёрт.

    0 0 Хариу бичих
  2. Элэнцэгний чинь португали: Тэнд юу болж байсан ч бидэнд хамаагүй. Наана чинь Монголын хамаг ой хээр шатаад дийлж унтрааж чадахаа байчихад байхад чинь

    0 0 Хариу бичих