Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 20 мянган ажлын байранд бүртгэнэ

Х.Дэлгэрэх


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар 19-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.  

Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд хөдөлмөрийн бирж ажиллаж 20.000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэнэ. 

Өдөрлөгийн үеэр эргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагч, төгсөгчид ур чадвараа үзүүлж, барилгын загвар үзүүлэн байгуулж, хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа дэлгэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр ч үзлэг явуулж, анхны тусламжийн үйлчилгээ сургалт зохион байгуулах юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. сонгуулын өмнө гоё гоё юм их дуулдах юмөө, яагаад ийм гоё мэдээнүүдээ 10 сард ч юм уу, 12 сард ч юм уу бичихгүй, яг сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө бичдэг юм бол???? шилний цаадах чихрийг долоогоод, долоогоод даанч амтыг нь мэдэрч чадахгүй нь гачлантай юм даа

    0 0 Хариу бичих