Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр дуусна

Х.Дэлгэрэх


2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцагчдын ЭЕШ өнөөдөр дуусаж байна.

Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлж, орон нутагт байрлах шалгалтын 22, нийслэлд байрлах шалгалтын 27 байранд шалгалтаа өгч байна.

Боловсролын үнэлгээний газраас гаргасан хуваарийн дагуу заавал өгөх монгол хэлбичгийн шалгалтыг өнөөдөр 12:00-13:40 цагийн хооронд, зургаадугаар сарын 15-ны өдөр 10:00-11:20 цагаас англи хэлний шалгалт, 13:00-14:40 цагаас хими, 16.00-17:20 цагаас монгол улсын түүх, зургаадугаар сарын 17-ны өдөр 08:30-10:10 цагаас математик шалгалт, 11:30-12:50 цагаас газарзүй, 17:00-18:20 цагт Монгол хэл шалгалтыг тус тус өгсөн. Тэгвэл өнөөдөр  08:00-09:20 цагийн хооронд нийгмийн тухай мэдлэг, 11:30-13:10 цагаас физик, 14:20-15:40 цагаас Орос хэлний шалгалтыг авч байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариултыг ЭЕШ дууссанаас хойш долоо хоногийн дараа өдөр тутмын сонинд нийтлэгдэх бөгөөд дүн оноо долдугаар сарын 1-ний 09:00 цагт www.eec.mn  сайтад нийтлэгдэнэ.

Шалгуулагчийн батламж хуудсыг долоодугаар сарын 3-наас эхлэн тараана. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах бөгөөд Нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаасаа, өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс авах юм. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)