Бейонсе, Jay Z нар ихэр хүүхдээ өлгийдөн авлаа

Х.Дэлгэрэх


35 настай алдарт дуучин Бейонсе өнгөрөгч даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Лос Анжелес хотноо амаржиж  ихэр хүүхэдтэй болсон  тухай “People” сэтгүүлд мэдээлжээ.

Тэрээр 2012 оны нэгдүгээр сард анхны охин Аявигаа төрүүлсэн бөгөөд алдарт реппер 47 настай Jay Z нар гурван хүүхдийн аав ээж болоод байна.
Ихрүүдийн хүйсний талаарх мэдээллийг дуучны төлөөлөгчийн зүгээс одоогийн байдлаар албан ёсоор мэдэгдээгүй байгаа ч амаржсан эмнэлгийн ажилтан хүү, охин байсан хэмээжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)